БСШУСЯ-наас Монголын багш нарын 52 дахь жилийг тохиолдуулан 1000 багш оролцсон "Багшийн Хөгжил-2018" баярын хүндэтгэлийн арга хэмжээг Корпорейт Конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа.
Эл арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нээж “ Хүн эх дэлхийдээ ээлтэй хандах, хүн төрөлхтөн бие биедээ хүнлэг энэрэнгүй, найрсаг байх, харилцан ойлголцох, улмаар ирээдүй, хойч үеэ эерэг зөв хүмүүжилтэй сайн хүмүүс болгохын үндэс суурь, найдвартай тулгуур нь боловсрол юм. Харин тэрхүү боловсролыг олгогч, гардан зохион байгуулагч нь багш билээ. Тиймээс ч өнөөдөр дэлхий даяар БАГШ ТАНД талархал илэрхийлэх, хөдөлмөрийг нь үнэлэх, энэхүү хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс үндэстэн бүрийн хөгжил цэцэглэлтэд багш нарын оруулж байгаа хувь нэмрийг онцлон тэмдэглэж байна”” хэмээн онцлов.
Багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр салбартаа манлайлж байгаа ОТИС-ийн хамт олонд Олон улсын ISO-9001:2015 Стандартыг нэвтрүүлж боловсролын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан тул "ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТЭРГҮҮЛЭГЧ ИХ СУРГУУЛЬ ӨРГӨМЖЛӨЛ" гардуулсан юм.
Шагнал гардуулах арга хэмжээний дараа БАГШ хэмээх ЭРДЭМТ ХҮМҮҮНИЙ УХААРАЛ ХАЙРЛАСАН СУРГААЛИЙГ ӨГҮҮЛСЭН драмчилсан тоглолтоор үргэжилсэн юм.
ОТИС нь хувийн хэвшлийн их сургуулиудаас анх удаа үндэсний стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгүүлэн аудитад тэнцэж ISO9001:2015 сертификат авснаар Монгол улсын дээд боловсролын байгууллагуудаас чанарын менежментийг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг сургуулийн нэг ажээ.