МОНГОЛ ДАХЬ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СОЛОНГОС ХЭЛ СУРАЛЦАГЧ ОЮУТНУУДЫН 5 ДАХЬ УДААГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН өнгөрсөн Бямба гаригт Этүгэн их сургуульд болж өнгөрлөө.
11 их дээд сургуулиудын 200 гаруй баг тамирчид Сагс, Воллейболл, Олс таталт тэмцээнээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Манай сургуулиас Солонгос хэлний 1-2 курсын 20 гаруй оюутнууд амжилттай оролцож өөрсдийн спортын ур чадвараа харуулсан гайхалтай тоглолтуудыг хийсэн юм.
Тэмцээнийг нээж Солонгос улсын элчин сайд Жон Жэ Нам “ Энэ нөхөрсөг тэмцээнээр Их дээд сургуулиудын Солонгос хэлний тэнхимүүд хоорондын харилцааг бэхжүүлэх, мэдээлэл солилцох боломж болоосой гэж хүсч байна. Мөн хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааны ирээдүй та бүхний гарт байгааг үргэлж санаж яваарай" гээд нийт оюутан тамирчдад цаашдын сурлага хичээлд нь амжилт хүссэн юм.