Чанарын баталгаажуулалт

Сургуулийн үйл ажиллагааг улсын хөгжлийн бодлоготой уялдуулан засаглал менежментийн тогтолцоог хөгжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, тогтоосон шалгуур, стандартын дагуу чанартай хэрэгжүүлэн сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг тасралтгүй сайжруулна.

ОТИС-ийн ЧАНАРЫН БОДЛОГО, ЗОРИЛТ

Сургуулийн үйл ажиллагааг улсын хөгжлийн бодлоготой уялдуулан засаглал менежментийн тогтолцоог хөгжүүлж, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, тогтоосон шалгуур, стандартын дагуу чанартай хэрэгжүүлэн сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг тасралтгүй сайжруулна.

Зорилт: 

  1. Боловсролын үйлчилгээг чанарын удирдлагын менежментийн олон улсын стандартад нийцүүлэн чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоог төгөлдөржүүлэх

  2. Үр дүнд суурилсан төлөвлөлт манлайллыг хөгжүүлж, ажлын гүйцэтгэл, үнэлгээ, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгож, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг хангах

  3. Их сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үндэсний болон олон улсын түвшний эрэмбэ, чансаагаа ахиулах

  4. Сургалт, судалгааны үйл ажиллагаанд шилдэг менежмент, арга технологийг нэвтрүүлэн хөгжүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх

  5. Оюутан болон төгсөгчдийн мэргэжлийн хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь сургуулийн сургалт, судалгааны гүйцэтгэлийн болон чанарын удирдлагыг сайжруулах зорилготой, нээлттэй, оролцогч талыг хамарсан тасралтгүй үйл ажиллагаа юм.

Чанарын баталгаажуулалтын талаар Дээд боловсролын тухай болон Боловсролын ерөнхий хуульд, дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд: 

12.6.Дээд боловсролын сургалтын байгууллага, Боловсролын ерөнхий хуулийн 12.5, энэ хуулийн 12.11-д заасан хөтөлбөр, тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг 5 жил тутам магадлан итгэмжилнэ.

12.7.Хуульд өөрөөр заагаагүй бол дээд боловсролын сургалтын байгууллага нь сургалтын хөтөлбөрийн чанар, нийцлийг сайжруулах зорилгоор Боловсролын ерөнхий хуулийн 12.5, энэ хуулийн 12.6-д зааснаас бусад тохиолдолд сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлж болно.

12.8.Шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө тухайн хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.

12.9.Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг энэ хуулийн 12.13-т заасан цахим сангийн мэдээлэлд үндэслэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллагатай хамтран 2 жил тутам тогтоон олон нийтэд мэдээлнэ.

Чанарын баталгаажуулалтын хэлбэр

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана.

Байгууллагын магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ын дагуу чанарт эрх бүхий хөндлөнгийн байгууллага хараат бус үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанарт тогтоосон шалгуур, шаардлагын дагуу эрх бүхий байгууллага хараат бус үнэлгээ хийх үйл явц юм. 

Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөрийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ын дагуу хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэгдсэн “ИХ СУРГУУЛЬ, ХӨТӨЛБӨР”-ийг сонгох шалтгаан

  • Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, түүний хэрэгжүүлж буй хөтөлбөр нь магадлан итгэмжлэлийн шалгууруудыг хангасан чанартай үйл ажиллагаа явуулж байгааг батлан харуулна. 

  • Иргэд өөрийн боловсрох хэрэгцээнд нийцсэн чанартай их сургууль, чанартай хөтөлбөрийг сонгохдоо ямар ч эргэлзээгүйгээр магадлан итгэмжлэгдсэн их сургууль, хөтөлбөрийг сонгох нь чанартай боловсрол эзэмших бүрэн боломжтой гэсэн баталгаа болно. 

  • Сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн чанар илүү сайжирна.

  • Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд нь олон улсын хөтөлбөрүүдтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

  • Олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүнээр элсэх, шинжээчдийг олон улсын сургалтуудад хамруулж, эрх олгох нөхцөл бүрдэнэ.

  • Оюутны хувьд дотоодын их сургууль хооронд шилжин суралцах боломж бүрдэнэ. 

  • Оюутнуудад дотоод, гадаадын сургуулиудад ахисан шатны сургалтад хамрагдахад эзэмшсэн мэргэжлийг нь хүлээн зөвшөөрөх, кредит шилжүүлэн тооцох, дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх үндсэн шалгуур болно.

  • Оюутнуудад төрөөс олгож буй хөнгөлөлт, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ.

  • Бусад байгууллагатай харилцан үр ашигтай хамтын ажиллагааг явуулах итгэлцлийг бий болгоно. 

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэнэ. 

  • Магадлан итгэмжлэгдсэнээр дотооддоо төдийгүй улс хооронд дээд боловсролыг хүлээн зөвшөөрөх, кредит цагийг дүйцүүлэн тооцох үндэс суурь тавигдаж, оюутан сурч буй хөтөлбөрийн чиглэлээр анги, курс, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг зэргийг гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрч, дүйцүүлэн үргэлжлүүлэн суралцах болон боловсролын зэргээ ахиулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙДАЛ

ОТИС нь 1999 оны 5-р сард анх удаа магадлан итгэмжлэгдэж, 01 тоот гэрчилгээ авсан. Анхны магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон төдийгүй өдгөө 2004 онд 2 дахь, 2018 онд 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, Үндэсний хэмжээнд байр сууриа бэхжүүлээд байна. 

2018-2019 он: Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлж, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулалт хийлгэн гэрчилгээг 3 жилээр эзэмших эрхтэй болсон. Улмаар Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн баталгаажуулж, сургуулийнхаа менежментийг шинэ шатанд гаргаж, дээд боловсролын сургалтын байгууллагын нийгмийн хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэн боловсролын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсныг БСШУЯ-аас өндрөөр үнэлэн “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ТЭРГҮҮЛЭГЧ ИХ СУРГУУЛЬ”-ар өргөмжилсөн.

2022 онд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг төлөвшүүлэн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжилзүйн үндэсний газраар ахисан шатны баталгаажуулалт хийлгэн гэрчилгээг 3 жилээр эзэмшиж байна.

2023-2024 он: БШУ-ны Сайдын 2023 оны 05 сарын 20-ны А/240 дугаар тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдан нийт 272 шалгуур бүхий 12 үзүүлэлтийн дагуу чанарын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, 2023 оны 10 сарын 17-ны өдөр олон нийтэд зарласан. Энэхүү чанарын үнэлгээнд 61 их дээд сургууль хамрагдсанаас 8 ДУГААРТ эрэмбэлэгдсэн. 

1999 он. БМИҮЗ-ийн 01 тоот гэрчилгээ
2004 он. 2 дахь магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2013 он. БШУЯ-ны Аттестатчиллын гэрчилгээ
2014 он. Бизнес удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2014 он. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2014 он. Эрх зүй (аж ахуйн эрх зүй) мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2014 он. Эрх зүй (Олон улсын эрх зүй) мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2015 он. Багш, Гадаад хэлний боловсрол мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2015 он. Гадаад хэлний орчуулга (Хятад хэл) мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2018 он. Багш сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2018 он. Дээд боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч их сургууль өргөмжлөл
2018 он. ISO9001-2015 ОУ-ын стандартыг нэвтрүүллээ
2018 он. ОТИС-БМИ Гэрчилгээ
2019 он. Боловсрол судлал мэргэжлээр докторын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2019 он. Чанарын дотоод баталгаажуулалтын сайн туршлага
2020 он. Бизнес удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрөөр 2 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэв.
2020 он. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрөөр 2 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэв.
2020 он. Эрх зүй мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрөөр ахисан түвшинд магадлан итгэмжлүүлэв.
2021 он. Багш гадаад хэлний боловсрол мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг ахисан түвшинд магадлан итгэмжлүүлэв
2021 он. Гадаад хэлний орчуулга (Хятад хэл) мэргэжлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг ахисан түвшинд магадлан итгэмжлүүлэв
2022 он. Боловсрол судлал мэргэжлээр магистрын зэрэг олгох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээ
2022 он. ISO 9001-2015 ОУ стандартыг 2 дахь удаагаа баталгаажуулалт хийлгэлээ

Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

 

 

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ

Хөтөлбөрийн нэр

Зэрэг

Огноо

Хүчинтэй хугацаа

Г/дугаар

Байгууллага 

Шийдвэр 

1

Боловсрол судлал

Доктор

2019

5 жил

20192035

БМИҮЗ

ДБМИК-ын 2022 оны 06 сарын 29-ны өдрийн 56 тоот тогтоол

2

Боловсрол судлал

Магистр 

2022

5 жил

20222046

БМИҮЗ

ДБМИК-ын 2021 оны 07 сарын 02-ны 6 тоот тогтоол

3

Нягтлан бодох бүртгэл

Бакалавр

2014

5 жил

№125

БМИҮЗ

ДБМИК-ын 2014.09.09 өдрийн 01 дүгээр тогтоол

4

Бизнесийн удирдлага /Санхүүгийн менежмент/

Бакалавр

2014

5 жил

№124

БМИҮЗ

ДБМИК-ын 2014.09.09 өдрийн 01 дүгээр тогтоол

5

Эрх зүй /Олон улсын эрх зүй/

Бакалавр

2014

5 жил

№141

БМИҮЗ

ДБМИК-ын 2014.09.09 өдрийн 01 дүгээр тогтоол

6

Эрх зүй /Аж ахуйн эрх зүй/

Бакалавр

2014

5 жил

№142

БМИҮЗ

ДБМИК-ын 2014.09.09 өдрийн 01 дүгээр тогтоол

7

Багш, гадаад хэлний боловсрол /Англи хэл/

Бакалавр

2015

5 жил

№192

БМИҮЗ

ДБМИК-ын 2015.06.09 өдрийн 01 дүгээр тогтоол

8

Гадаад хэлний орчуулга /Хятад хэл/

Бакалавр

2015

5 жил

№195

БМИҮЗ

ДБМИК-ын 2015.06.09 өдрийн 01 дүгээр тогтоол

9

Сэтгүүл зүй 

Бакалавр

2015

5 жил

№198

БМИҮЗ

ДБМИК-ын 2015.06.09 өдрийн 01 дүгээр тогтоол

10

Багш, сургуулийн өмнөх боловсрол

Бакалавр 

2018

5 жил

20182031

БМИҮЗ

ДБМИК-ын 2018 оны 12 сарын 19-ны 58 тоот тогтоол

11

Нягтлан бодох бүртгэл

Бакалавр

2017

10

 

ACBSP

2017.06.23

12

Бизнесийн удирдлага

Бакалавр

2017

10

 

ACBSP

2017.06.23

13

Нягтлан бодох бүртгэл

Бакалавр 

2020

2 дахь удаа

5

20202037

БМИҮЗ

ДБМИК-ын 2020 оны 06 сарын 16-ны 09 тоот тогтоол

14

Бизнесийн удирдлага

Бакалавр 

2020 2 дахь удаа

5

20202019

БМИҮЗ

ДБМИК-ын 2020 оны 05 сарын 28-ны 03 тоот тогтоол

15

Багш, Гадаад хэлний боловсрол /Англи хэл

Бакалавр

2021

2 дахь удаа

 

20212058

БМИҮЗ

ДБМИК-ын 2021 оны 07 сарын 02-ны 6 тоот тогтоол

16

Багш, Гадаад хэлний боловсрол /Хятад хэл

Бакалавр

2021

2 дахь удаа

 

20212050

БМИҮЗ

ДБМИК-ын 2021 оны 07 сарын 02-ны 6 тоот тогтоол

17

Эрх зүй 

Бакалавр

2020

2 дахь удаа

5 жил

202021

БМИҮЗ

ДБМИК-ын 2020.05.028 өдрийн 03 дүгээр тогтоол

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙДАЛ

Чанарын менежментийн тогтолцоо шаардлага ISO 9001:2015

2018 онд үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн. 2022 онд дахин баталгаажуулалт хийлгэсэн.

Нэвтрүүлсэн олон улсын стандарт

 

Стандартын нэр

Сургууль 

Огноо

Хүчинтэй хугацаа

Гэрчилгээний дугаар

1

Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандарт

Сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа

2018

3 жил

№123

2

Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандарт

Сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа

2022

3 жил

№123

 

 

 

2017 он АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Олон улсын байгууллага ACBSP-ээр Эдийн засаг, Бизнесийн удирдлагын сургууль болон хөтөлбөрүүдээ 4 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлүүлсэн. 2027 оны 5 сар хүртэл 10 жилийн хугацаатай гэрчилгээтэй. 

 

 

Нэвтрүүлсэн олон улсын стандарт

Стандартын нэр

Сургууль 

Огноо

Хүчинтэй хугацаа

Гэрчилгээний дугаар

1

Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандарт

Сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа

2018

3 жил

№123

2

Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандарт

Сургалт, эрдэм шинжилгээ мэргэжлийн үйл ажиллагаа

2022

3 жил

№123

 

 

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр

Хөтөлбөрүүд

Зэрэг

Огноо

Хүчинтэй хугацаа

1

Нягтлан бодох бүртгэл

Бакалавр

2017 он

2027

2

Бизнесийн удирдлага 

Бакалавр 

2017 он

2027

3

Хүний нөөцийн менежмент

Бакалавр

2017 он

2027

4

Олон улсын худалдааны менежмент

Бакалавр

2017 он

2027

 

ОТИС-ийн хэрэгжүүлж буй олон улсын төсөл

Огноо

Дуусах огноо

Төсөл хөтөлбөр, гэрээт ажлын нэр

Гэрээний дугаар

Оролцсон салбар нэгж, багш

Багийн гишүүд тоо

1

2023

2026

Erasmus International Credit Mobility

Румын улс, Varna University of Management, Болгар, University of Macedonia, Грек улс

хамтрагч

 

2

2023

2025

Erasmus+ MELINC

617443-EPP-1-2020-1-BEEPPKA2-CBHE-JP

хамтрагч

5

3

2023

2025

Erasmus+ ARTEST

618802-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP

хамтрагч

6

4

2022

2025

Erasmus+ Jean Monnet Module “EUIF”

101085235 - GAP

ЕС проф баг, Ерөнхий зохицуулагч

6

5

2021

2024

Erasmus+ MONGWBL

618777-EPP-1-2020-1-MN-EPPKA2-CBHE-SP

Ерөнхий зохицуулагч

8

6

2018

2021

Erasmus+ Arrow

585646-EPP-1-2017-1-ES-EPPKA2-CBHE-JP

Дэмжих хамтрагч

1

7

2017

2020

Erasmus+ C3QA

2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

хамтрагч

3

 

ОУ-д зохион байгуулагдсан тэмцээнд оролцсон байдал

  • 2018 онд Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан "Business Simulation"  тэмцээний дэд аварга

  • 2020 онд амжилтаа бататган ОТИС-ийн “SB3MN” баг дэд байранд шалгарснаар, дэлхий дахинд МУ-ын Боловсролын салбарыг нэрийг өндөрт өргөсөн түүхэн үйл явдал болсон.

  • 2021 онд Монгол улсаа төлөөлөн АНУ-ын ACBSP байгууллагаас гишүүн сургуулиудын дундах Олон улсын "5th Peregrine Global B-school Resource Center Students Instant Cases competition workshop" тэмцээнд ОТИС-ийн баг ТЭРГҮҮН БАЙР

  • 2022 онд "Social Impact of Business Education” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, Мандах их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багууд оролцож, 12 улсын 60 гаруй багтай өрсөлдсөнөөс дэд байранд шалгарч, өмнөх жилийн амжилтаа бататгасан.

 

“MONGWBL” АЖИЛ ОЛГОГЧТОЙ ХАМТАРСАН АЖЛЫН БАЙРТАЙ ХӨТӨЛБӨР

Европын холбооны Erasmus+ төслийн санхүүжилтээр  хэрэгжиж буй MONGWBL төслийн санаачлан хэрэгжүүлэгч, ерөнхий зохицуулагч их сургууль юм. 

Тус төслийг банк болон аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулж буй Европын 4, Монгол улсын 5 их сургуулиуд, Голомт банк, Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг ажил олгогч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд их, дээд сургуулиудын дадлагын тогтолцоог өөрчилж, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ /2024-2030/, АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ЖИШИГ ХӨТӨЛБӨРҮҮД боловсруулан түгээн дэлгэрүүлсэн.