НИЙГМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн судалгааны төв нь Отгонтэнгэр их сургуулийн багш судлаачдын судалгаа эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэн дэмжиж, олон нийтэд сурталчлах зорилго бүхий орон тооны бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Нийгмийн судалгааны төв нь гишүүн, идэвхитнээс бүрдэх бөгөөд төвийн гишүүд нь тус сургуулийн доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй багш байна. Тус төвийн идэвхтэнүүд нь судалгаа эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, цаашид өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй багш, магистрант, докторант байж болно.
Нийгмийн судалгааны төвийн зорилго нь Отгонтэнгэр Их Сургуулийн сургалт,судалгааны их сургууль болон хөгжихэрхэм зорилготой нийцүүлэн багшлах боловсон хүчний судалгааны чадавхийг нэмэгдүүлэх, судалгаанд суурилсан бодит мэдээллээр иргэдийг хангах, зөв монгол хүн төлөвшүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэнэ.
Нийгмийн судалгааны төв дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
- Багшлах боловсон хүчний судалгааны чадвар, туршлагаа тасралтгүй дээшлүүлэхэд нөлөөлөхүйц сургалт зохион байгуулах(орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны судалгааны үзэл баримтлал, арга, арга зүй, эрдэм шинжилгээ судалгааны мэдээллээр байнга хангах)
- Нийгэм хүмүүнлэгийн суурь судалгаа болон хавсрага судалгаа явуулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
- Судлаач оюутан бэлтгэх, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх (Оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, дагалдуулан сургах үйл ажиллагааг зохион байгуулах)
- Бусад байгууллагуудаас ирсэн хүсэлтийг харгалзан захиалгат судалгааны ажил гүйцэтгэх,зөвлөмж, аргачлал боловсруулах
- Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хэвлэн нийтлэж нийтийн хүртээл болгох (Нийтлэл, өгүүлэл, эрдэм шинжилгээний бичиг, судалгааны тайлан, ном сурах бичиг, вебсайт гэх мэт)
Нийгмийн судалгааны төв нь
- Эрдэм шинжилгээний их семинар
- Эрдэмтдийн цаг цуврал лекц
- Залуу судлаач оюутнуудын клубыг зохион байгуулан хичээллүүлж байна.
Нийгмийн судалгааны төв нь дараах суурь судалгааг явуулаад байна.
- Улаанбаатар хотын иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудал
- Ебс төгсөгчдийн мэргэжил сонголт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
- БЗД, СХД-ийн иргэдийн улс төрд хандах хандлага