Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл
Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл
Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн
элсэлтийн бүртгэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.
Элсэх мэргэжлүүд
Бакалаврын өдөр, орой, эчнээ анги,
магистр болон докторын ангийн элсэх
мэргэжлүүдийг дэлгэрэнгүй дарж үзнэ үү.
Тэтгэлэг, Хөнгөлөлт
Отгонтэнгэр их сургуульд элссэнээр олон
хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад
нээлттэй байх болно.
Заавар
elselt.otgontenger.edu.mn
Элсэлтийн бүртгэлийн системд хэрхэн
бүртгүүлэх тухай заавар.
Мэдээ мэдээлэл Зарлал
2024-2025 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
2024-2025 оны хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
ХОЁР. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцсан байх
2.2. Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн бүртгүүлэгч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
2.2.1 Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой байх
2.2.2 ОТИС-ийн элсэлт авах хөтөлбөр/мэргэжилд харгалзах суурь хичээлийн аль нэг, мөн дагалдах хичээлийн аль нэг хичээлээр ЭЕШ өгч энэхүү элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан байх
2.2.3. Ур чадварын шалгалт тооцох хөтөлбөрт бүртгүүлэгч нь ОТИС-аас зохион байгуулсан ур чадварын шалгалт өгч, босго онооны шаардлагыг хангасан байх
2.2.4. Бүртгүүлэгчийн ЭЕШ-ын батламж нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байх нөхцөлийг хангасан, эсхүл 2024 онд ЭЕШ өгөөр БҮТ-д бүртгүүлсэн байх
2.3. ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, дараах шалгууруудын аль нэгийг хангасан бүртгүүлэгч ЭЕШ өгөхгүйгээр шууд элсэж болно. Үүнд:
2.3.1. Бакалаврын боловсролтой иргэн /гадаадад боловсрол эзэмшсэн бол албан ёсны орчуулгыг эх хувиар нотариатаар батлуулсан байх/;
2.3.2. Политехник коллеж, шаталсан сургалттай дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөгч;
2.3.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт;
2.3.4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн;
2.3.5. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн;
2.3.6. ОТИС-д элсэлт авах бакалаврын мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн;
2.4. Журмын 2.3 заалтын дагуу хувиараа эсвэл байгууллагын захиалгаар ОТИС-д элсэн суралцах хүсэлт гаргасан бүртгүүлэгчийг бакалаврын хувилбарт /хавсралт 3/ хөтөлбөрт танхим, цахим эсвэл хосолсон хэлбэрээр хамруулах эсэхийг бүртгүүлэгчийн тоог харгалзан хөтөлбөр хэрэгжүүлэх сургууль, тэнхимийн саналд үндэслэн шийдвэрлэнэ.
2.4.1. Журмын 2.3.1-д заасан бакалаврын боловсролтой иргэн, 2.3.6-д заасан иргэнийг хавсралт 3-т заасан бакалаврын хувилбарт хөтөлбөрт элсүүлэн суралцуулна.
2.5. Журмын 2.3.1, 2.3.2, 2.3.5 заалтын дагуу элсэн суралцах иргэнийг бакалаврын сургалтын сонгосон хөтөлбөрт шууд элсүүлэн суралцуулах ба өмнө эзэмшсэн боловсролын диплом эсхүл суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтыг үндэслэн “ОТИС-ийн дэд бакалавр, бакалаврын сургалтыг зохион байгуулахад баримтлах журам”-ын дагуу боломжит хичээлүүдийг дүйцүүлэн тооцно.
2.6. Журмын 2.3.4 заалтын болзол хангасан бүртгүүлэгчийг олон улсын шалгалтын дүйцүүлсэн оноог нь үндэслэн бүртгэж, ЭЕШ өгсөн элсэгчдийн хамт эрэмбэлэн хөтөлбөр сонгуулна.
2.7. Журмын 2.3.6 заалтын дагуу элсэх бүртгүүлэгчийг ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн лавлагаа, өргөдөл болон эсээ /суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлэх гэх мэт агуулгыг тусгасан/ бичсэн байдал зэргийг үндэслэн элсүүлнэ.
Хавсралт 1
Бакалаврын өдрийн хөтөлбөр, шалгалтын нэр, онооны шалгуур
№ |
Индекс |
Хөтөлбөрийн нэр |
ЭЕШ-1 Суурь шалгалт /аль нэгийг заавал өгсөн байх/ |
ЭЕШ-2 Дагалдах шалгалт |
||
Хичээлийн нэр |
Босго оноо |
Хичээлийн нэр |
Босго оноо |
|||
1 |
011201 |
Багш, сургуулийн өмнөх боловсрол |
Монгол хэл, Нийгэм судлал |
440 |
Ур чадвар |
480 |
2 |
011430 |
Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол |
Монгол хэл |
480 |
Нийгэм судлал, Түүх |
480 |
3 |
011435 |
Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ |
Англи хэл, Орос хэл |
480 |
Монгол хэл, Нийгэм судлал |
480 |
4 |
023101 |
Гадаад хэлний орчуулга /хятад хэл, солонгос хэл/ |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
Нийгэм судлал, Монгол хэл |
480 |
5 |
031202 |
Олон улсын харилцаа |
Англи хэл, Орос хэл |
480 |
Нийгэм судлал, Түүх |
480 |
6 |
031301 |
Сэтгэл судлал |
Нийгэм судлал, Математик |
480 |
Монгол хэл, Англи хэл |
480 |
7 |
032101 |
Сэтгүүл зүй |
Монгол хэл, Нийгэм судлал |
480 |
Ур чадвар |
480 |
8 |
041101 |
Нягтлан бодох бүртгэл |
Математик |
480 |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
9 |
041201 |
Санхүү, банк |
Математик |
480 |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
10 |
041301 |
Бизнесийн удирдлага |
Математик |
480 |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
11 |
041304 |
Хүний нөөцийн менежмент |
Математик |
480 |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
12 |
041401 |
Маркетинг |
Математик |
480 |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
13 |
042101 |
Эрхзүй |
Нийгэм судлал |
480 |
Математик, Англи хэл |
480 |
14 |
061302 |
Программ хангамж |
Математик, Физик |
480 |
Нийгэм судлал, Англи хэл |
450 |
15 |
092301 |
Нийгмийн ажил |
Нийгэм судлал, Англи хэл |
480 |
Монгол хэл, Математик |
480 |
16 |
101501 |
Аялал жуулчлал |
Математик, Монгол хэл |
480 |
Нийгэм судлал, Англи хэл |
480 |
17 |
104104 |
Агаарын тээврийн үйлчилгээ |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
Ур чадвар |
480 |
Хавсралт 2
Хамтарсан бакалаврын өдрийн хөтөлбөр, шалгалтын нэр, онооны шалгуур
№ |
Индекс |
Хөтөлбөрийн нэр |
ЭЕШ-1 Суурь шалгалт /аль нэгийг заавал өгсөн байх/ |
ЭЕШ-2 Дагалдах шалгалт |
||
Хичээлийн нэр |
Босго оноо |
Хичээлийн нэр |
Босго оноо |
|||
1 |
031202 |
Олон улсын харилцаа |
Англи хэл, Орос хэл |
480 |
Нийгэм судлал, Түүх |
480 |
2 |
031301 |
Сэтгэл судлал |
Нийгэм судлал, Математик |
480 |
Монгол хэл, Англи хэл |
480 |
3 |
011201 |
Багш, сургуулийн өмнөх боловсрол |
Монгол хэл, Нийгэм судлал |
440 |
Ур чадвар |
480 |
4 |
104104 |
Агаарын тээврийн үйлчилгээ |
Англи хэл, Нийгэм судлал |
480 |
Ур чадвар |
480 |
Хавсралт 3
Бакалаврын хувилбарт хөтөлбөр, суралцах хугацаа, элсэгчдэд тавигдах шаардлага
|
|
Хөтөлбөрийн нэр |
Суралцах хугацаа |
Элсэгчдэд тавигдах шаардлага |
|
|
Багш, сургуулийн өмнөх боловсрол /хөрвөх/ |
1,5 жил |
Багш мэргэжилтэй байх |
|
|
Багш, сургуулийн өмнөх боловсрол /эчнээ/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Багш, сургуулийн өмнөх боловсрол /гараг/ |
3,5 жил |
Бүрэн дунд боловсролтой, 30-аас дээш насны мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх |
|
|
Багш, монгол хэл уран зохиолын боловсрол /хөрвөх/ |
1,5 жил |
Багш мэргэжилтэй байх |
|
|
Багш, монгол хэл уран зохиолын боловсрол /эчнээ/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Гадаад хэлний орчуулга /англи, хятад, солонгос/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Сэтгэл судлал /эчнээ/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Сэтгүүл зүй /эчнээ/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Нягтлан бодох бүртгэл /гараг/ |
2-2,5 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Бизнесийн удирдлага /гараг/ |
2-2,5 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Эрх зүй /орой гараг/ |
2,5 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Эрх зүй /гараг/ |
3,5 жил |
Бүрэн дунд боловсролтой, 30-аас дээш насны мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх |
|
|
Нийгмийн ажил /эчнээ/ |
2,0 жил |
Бакалаврын зэрэгтэй байх |
|
|
Нийгмийн ажил /гараг/ |
3,5 жил |
Бүрэн дунд боловсролтой, 30-аас дээш насны мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан байх |
ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
3.1. 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас нээж, мөн оны 07 дугаар сарын 09-ний өдөр 22:00 цагт хаана.
3.2. ОТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг элсэлтийн https://elselt.otu.edu.mn цахим хаягаар болон сургуулийн байранд зохион байгуулна.
3.3. Хяналтын тоо, элсэгчдийн тооноос хамаарч нэмэлт элсэлтийг тухайн улирлын хичээл эхлэхээс өмнө элсэлтийн комисс зохион байгуулна.
3.4. Бүртгүүлэгч нь БҮТ-ийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
3.5. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан, бүртгэлийн хураамжийг цахимаар төлж баталгаажуулснаар бүртгэл хүчин төгөлдөр болно.
3.6. Бүртгүүлэгч нь элсэлтийн системд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах ба алдаатай, буруу мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг ОТИС хүлээхгүй.
3.7. Бүртгэлийн хураамж нь хөтөлбөр тус бүрт 10,000 төгрөг байх ба буцаан олгохгүй.
3.8. Хавсралт 1-д заасан бакалаврын хөтөлбөрүүдийг тухайн сургууль хариуцан хэрэгжүүлэх ба элсэгч сургалтын төлөвлөгөөнд заасан сургалтын хугацаанд төгсөх болзол хангана.
3.9. Хавсралт 2-т заасан гадаадын их сургуультай хамтарсан хөтөлбөрийн эхний 2 эсвэл 3 жилийн сургалтыг ОТИС-ийн бүтцийн сургууль, сүүлийн жилүүдийн сургалтыг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэгч гадаад улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэгж тус тус хариуцах ба төгсөх болзол хангасан суралцагчид 2 сургуулийн бакалаврын зэрэг, диплом олгох ба нийт суралцах хугацаа нь 5.5 жилээс доошгүй байна.
3.10. Хавсралт 3-т заасан бакалаврын хувилбарт хөтөлбөрт элсэгчийн бүртгэлийн эхлэх болон дуусах хугацааг элсэлтийн комисс тусгайлан нийтэд ил тод зарлан зохион байгуулж, хөтөлбөрүүдийг бүтцийн сургууль хариуцан хэрэгжүүлэх ба элсэгч нь сургалтын төлөвлөгөөнд заасан сургалтын хугацаанд төгсөх болзол хангана.
ДӨРӨВ. УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ
4.1. Дагалдах хичээлд ур чадварын шалгалт тооцох хөтөлбөрүүдийн шалгалтыг элсэлтийн бүртгэл дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан томилогдсон комисс зохион байгуулж, шалгалтын дүнг батална.
4.2. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, хяналтын тоонд үндэслэн ур чадварын шалгалтыг нэмэлт элсэлтийн үед зохион байгуулж болно.
4.3. Ур чадварын шалгалтыг 0-100 оноогоор үнэлэх ба хүснэгт 1-д үзүүлсэн аргачлалаар хэмжээст оноонд шилжүүлнэ.
Хүснэгт 1
№ |
Шалгалтын оноо буюу анхны оноо (A) |
Хэмжээст оноо (X) |
Бодох томьёо |
1 |
0-59 |
200-479 |
X=200+A*4.66 |
2 |
60-64.9 |
480-519 |
X=480+(A-60)*8 |
3 |
65-69.9 |
520-559 |
|
4 |
70-74.9 |
560-599 |
|
5 |
75-79.9 |
600-639 |
|
6 |
80-84.9 |
640-679 |
|
7 |
85-89.9 |
680-719 |
|
8 |
90-94.9 |
720-759 |
|
9 |
95-100 |
760-800 |
4.4. Ур чадварыг шалгалтын хэмжээст оноог дагалдах шалшалтад тооцох ба ур чадварын шалгалтад 60 /хэмжээст оноогоор 480/ болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн ур чадварын шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
ЗУРГАА. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
6.1 Хяналтын тоонд багтсан бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 07-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 22-ны хооронд ажлын цагаар элсэлтийн бүртгэлийн хэсэгт ирж элсэгчийн анкет бөглөн оюутны код, нууц үгээ авч суралцах эрхээ баталгаажуулна.
6.2. Элсэгч нь оюутны код, нууц үгээ ашиглан оюутны вэбд суралцах гэрээг цахимаар байгуулна.
6.3. Журмын 6.1-д заасан хугацаанд бүртгүүлж, суралцах гэрээ байгуулаагүй элсэгчийн ОТИС-д суралцахаас татгалзсан гэж үзэж эрхийг хүчингүйд тооцно.
6.4. Бичиг баримтаа хураалгасан ч хичээлийн улирал эхлэхээс өмнө элсэх эрхээсээ татгалзан тохиолдолд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн бичиг баримтыг элсэлтийн комисс буцааж олгоно
6.5. Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрөөр элсэгчийн дүрэмт хувцасны төлбөр нь сургалтын төлбөрөөс тусдаа байна. Дүрэмт хувцасыг 07 дугаар сарын 22-ны дотор худалдан авсан байна.
6.6. Бакалаврын хувилбарт хөтөлбөр /хавсралт 3/-т элсэгчийн бүртгэл
6.6.1. Бүртгүүлэгчийн өмнөх бакалаврын зэргийн бичиг баримт нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэгдсэн байна.
6.6.2. ОТИС-ийн элсэлтийн системийн орой эчнээ элсэлт хэсэгт нэвтэрч маягт бөглөн бүртгэлийн хураамж 15,000 төгрөгийг төлж суралцах хөтөлбөрөө сонгоно.
6.6.3. Элсэгч нь дараах материалыг бүрдүүлэн улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургалтын албанд хүргүүлж хөтөлбөрийн баталгаажилтын 800,000 төгрөгийг төлөх ба уг төлбөр нь сургалтын төлбөрт тооцогдоно.
6.7. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
ДОЛОО. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ,ТЭТГЭЛЭГ
7.1 Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд үзүүлэх хөнгөлөлт
7.1.1 Суурь шалгалт 751-800 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 100% (АТҮ-ний хөтөлбөрт -40%)
7.1.2. Суурь шалгалт 701-750 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 75% (АТҮ-ний хөтөлбөрт -35%)
7.1.3 Суурь шалгалт 650-700 оноотой элсэгч эхний хичээлийн жилийн төлбөр – 500% (АТҮ-ний хөтөлбөрт -30%)
7.2. БШУЯ-аас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадын амжилтад үзүүлэх хөнгөлөлт
7.2.1 Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 100%
7.2.2 Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 100%
7.2.3 Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 75%
7.2.4 Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 50%
7.3. МУ-ын Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 тоот тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2 дах хэсгийн холбогдох заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ.
Долоо. БУСАД
7.1 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.
7.2 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.
7.3 Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.4 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
Хаяг: БЗД, 41-р хороо, Жуковын музейн зүүн талд
Утас: 70101991, 94881991, 95101991, 99066466
Элсэлтийн цахим бүртгэлийн систем: http://elselt.otu.edu.mn
E-mail:info@otgontenger.edu.mn
Web site: www.otgontenger.edu.mn
Бүртгэлийн хураамж төлөх данс: ХААН банк 5076985914
Сургалтын төлбөр төлөх данс: ХААН банк 5753885058
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ