Отгонтэнгэр их сургуулийн өнгөрсөн, өдгөө, ирээдүйн тухай
Бидний үүсгэн байгуулсан Отгонтэнгэр Их Сургууль 25 дахь хичээлийн жилийнхээ намартай золгож байна. Сургууль маань анх эрдмийн гараагаа Москва, Бээжингийн Их сургуулийг төгссөн орос, англи, хятад хэлний орчуулагч, эрдэмтэн Р.Гүрбазар, сургалт судалгааны ажлын олон жилийн туршлагатай доктор Д.Чимэг нарын олон ахмад багш судлаачдаар манлайлуулсан профессор багш нарын баг бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байв.
Эхний 10 жилд манай сургууль Эрх зүй, эдийн засаг бизнесийн удирдлага, сэтгүүл зүйн ангиуд нээн сургалт судалгааныхаа ажлын хүрээг өргөтгөн, профессор багш нарынхаа эгнээг ч шинэ хүч, эрдэм ухаанаар тэлж, хөдөлмөрийн гэх нэрээр хуульчид болон иргэдийн дунд алдаршсан эрдэмтэн Л.Баасан, эдийн засагч эрдэмтэн Д.Дорлигсүрэн, иргэний эрх зүйн нэртэй мэргэжилтэн Д.Наранчимэг нарын тухайн салбарынхаа тэргүүлэх мэргэжилтнүүд Отгонтэнгэр Их Сургуульд багшлах болсон юм.
Эдгээр жилүүдэд 2 багш хууль зүйн шинжлэх ухааны доктор (Ж.Амарсанаа, Л.Баасан), 3 багш боловсрол судлал, философи, хууль зүйн ухааны докторын зэрэг (Д.Оюунхорол, Б.Уранцэцэг, Б.Галиндэв) хамгаалж эх орныхоо төлөө мэргэн оюунаа өргөх эрдэмтдийн эгнээнд багтсан нь бидэнд урам зориг өгсөн юм.
Багшлах боловсон хүчнийхээ онол, арга зүйн мэдлэг чадварыг үргэлж хөгжүүлж, сургуулийн материаллаг баазаа өргөтгөж чадсан манай сургууль оюутны зах зээлийн өрсөлдөөнд эзлэх байр, нэр хүндээ ч бас өсгөсөн юм. Мэдээж энэ бүхэн төгсөгчидийн чадварыг ч дээшлүүлж, ажил эрхлэлтийн түвшинг 80 хувьд хүргэсэн. Залуу багш нар маань эрдмийн зэрэг хамгаалахдаа тодорхой нэг асуудлыг дагнан судалж, судалгааны ажлынхаа үр дүнг оюутнууд болон олон нийтэд хүртээхэд онцгой анхааран ажиллаж байна. Сүүлийн 3 жилд манай сургуулийн 8 багш нийгэм-хүмүүнлэгийн ухааны тулгамдсан асуудлаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгааллаа. Тэдний ажлын чанар, хичээл зүтгэл нь бидний бас нэгэн бахархал юм.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд ОТИС-ийн эрдэмтэн багш нар нийт 500 гаруй ном сурах бичиг, гарын авлага бичиж нийтийн хүртээл болгожээ.
ОТИС-ийн бүх хөтөлбөрүүд 2013-2015 оны хичээлийн жилүүдэд магадлал итгэмжлүүлсэн бөгөөд, цаашид сургалтын зарим хөтөлбөрүүдээ олон улсын мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж баталгаажуулах ажил эхлээд байна.
Бид сургалт-судалгааны их сургууль болох хэтийн зорилгодоо алхам алхмаар ойртсоор...
1999 оны төгсөгч-Шүүхийн сургалт судалгааны төвийн захирал, хуульч, Хууль зүйн доктор (Ph.D)
1999 оны төгсөгч-ОТИС-ийн Хувийн эрх зүйн тэнхмийн ахлах багш, арбитрч, Хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор,
Эрдмийг сураад зогсохгүй эрхэм хүн болж төлөвшихөд багш, эрлэмтэн багш нар чиглүүлдэг.
Салбар бүрт чадвараараа манлайлж
Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг ерөөе.
2007 оны төгсөгч Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор
төгсөгч Монгол Улсын Ерөнхий аудитор
Тиймээ би Отгонтэнгэрчүүдийн нэг эд эс болж буйдаа маш их баярлаж, бахархаж байна. Миний мэргэжлийн ажлын гарааг эхлүүлэх суурийг Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн эрдэмтэн багш нар маань тавьж, мэргэжлийн ажлаа цаашид хийх хүсэл, сонирхлыг минь төрүүлж өгсөн. Оюутан цаг бол бүх боломж, гарц, мэдлэг, ур чадварыг бий болгох, хуримтлуулах цаг үе байдаг. Оюутан залуус энэ үеийг хэзээ ч хажуугаараа сул өнгөрөөх учиргүй юм. Тэр боломж гарц, мэдлэгийг ОТИС бол олгох бүрэн боломжтой. Би Отгонтэнгэр Их Сургуулиараа бахархаж байна.
2004 оны төгсөгч
1999 оны төгсөгч - ШЕЗ гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга
Отгонтэнгэр Их Сургуулийг сонгон суралцаж буй нийт оюутан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж сонгосон мэргэжилдээ үнэнч, тууштай байхыг хүсье.
Уулс уулсынхаа оргилоор нэрлэгдсэн Отгонтэнгэр Их сургуулийн босго өндөр үүдийг урам хөөртэй алхсан эрхэм олон залуус та бүхэн хөрвөх чадвартай боловсон хүчин болохын төлөө хичээнгүйлэн сурахыг хүсэн ерөөе.
2015 оны төгсөгч - Голомт консалтинг ХХН-ийн захирал
2015 оны төгсөгч - БЗД-ийн ИТХ-ын ажлын алба, захиргааны хэлтсийн дарга
Монгол улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, үе үеийн шилдэг мэргэжилтнийг бэлтгэсэн Отгонтэнгэр Их Сургуулийн багш нараараа бахархаж байна. Ажил үйлс, боловсролын салбарт сэтгэлээ зориулсан та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Эрдмийн үүдийг нээсэн хөгжлийн түлхүүрийг атгая.
2007 оны төгсөгч
2006 оны төгсөгч - Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Отгонтэнгэр Их Сургуулийн нийт багш, ажилтнууд, оюутнууд, төгсөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсье.
2002 оны төгсөгч-Сэтгүүлч, Малчин
2000 оны төгсөгч-Макс группын захирал
Монгол банкны хуулийн хэлтсийн захирал
ШЕЗ-ийн ажлын албаны дарга
1999 оны төгсөгч-Монгол Улсын генерал
УИХ-н гишүүн асан
Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Амжилт хүсье, та бүхнийг сайхан ирээдүй хүлээж буй за
Миний бие /өмнөх мянганы/ сүүлээр Отгонтэнгэр Их сургуулийн хуулийн ангид элсэн орж Эрх зүйч мэргэжлээр төгссөн билээ. төгсөж сурсан мэргэжлээрээ, төгссөн сургууль, эрдэмтэн багш, ангийн хүүхдүүдээрээ үргэлж бахархаж хүндэлж хайрлаж явдаг билээ.
30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа хайрт сургуулийнхаа багш эрдэмтэд, үүсгэн байгуулагч нар, төгсөж дүүргэсэн үе үеийн төгсөгчид, одоо сурч байгаа оюутнууддаа сайн сайхан бүхнийг хүсэж эрдмийн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
Хар өглөөгүүр хичээлдээ ирж буцахын учир
Оюутны алтан заяа энд байхын учир
Орчуулгын товчооны ажил дээр багштай хамт суралцаж хэлд орохын учир
Тунгалаг багшийн номыг Хулантай хамт булаалдаж хүн болохын учир
Газар тэнгэрийн савсалгад гайхуулан байх
Ганц яваа насаараа би ОТИС-оороо гоёдог
Би үүдээр нь харчуул эргэсэн хүүхнүүдээр тэнхимээ гоёдог
Үндсэн хэдэн хичээлийн сургалтын чанараар сургуульдаа гоёдог
Би тэнхимээрээ гоёдог.
GrandLex Partners Хуулийн фирмийн захирал
“Отгонтэнгэр” их сургууль бол хамгийн анхны хувийн их дээд сургуулийн нэг. 1991 онд Отгонтэнгэр их сургууль элсэлтээ авахад дүү маань анхны хэлний ангид нь орж суралцаж байсан юм. Миний дүү Англи, Япон хэлийг өндөр түвшинд эзэмшсэн. Энэ нь төгсөгчиддөө чанартай боловсрол олгодог гэдгийг бодитоор харсан учраас ойр дотны минь олон ч хүн “Отгонтэнгэр” их сургуульд суралцаж төгссөн дөө.
“Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль. Оюутнуудаа өндөр шалгуураар хасах, шигшихээ урьтал болгохоосоо өмнө оюутан бүрийг тэр өндөр шаардлагад тэнцэх мэдлэг чадвар, хандлагатай болгохын төлөө, бүх л талаар дэмжиж ажилладаг. Хэчнээн сайхан залуус эцэг эхийн мөнгөөр их дээд сургуулиудад сурч, эрдэмтэн багш нараар ном заалгачихаад “хулгайч” болоод муу нэртэй газарт орж байгааг хэлэх вэ? Тэгвэл “Отгонтэнгэр” их сургууль ёс зүйтэй хүн бэлддэг сургууль юм. Төлбөрийн нөхцлөө уян хатан байлгаж, спорт, урлагийн авъяастай, хөгжлийн бэрхшээлтэй, санхүүгийн хувьд бага орлоготой гэр бүлийн оюунлаг хүүхдүүдийг дэмжин сургадаг.
“Хэл сурахад нууц гэж байдаггүй. Хэн сайн хичээж, нойрноосоо хумсална, тэр хүний хэлний мэдлэг эрс сайжирдаг. Хятад хэл сурч байгаа хүүхдүүдийн дунд Хятадад сурвал сайн гэсэн том төөрөгдөл байдаг. Үнэндээ тийм биш юм. Монголд ч гэсэн хятад хэлийг сайн сурч болно. Хамгийн гол нь хичээл дээр багштайгаа хятадаар ярих, гэртээ хятадаар зурагтын нэвтрүүлэг үзэх зэргээр орчноо зөв бүрдүүлэх нь чухал. Отгонтэнгэрийн оюутнууд дунд Хятадад дөрвөн жил сурсан хүүхдүүдээс илүү цэвэрхэн ярьж буй тохиолдол олон байдаг.“
2012 оны төгсөгч
Грекийн тэмцээн. “Мэтгэлцээн Грект үүссэн түүхтэй. Тийм ч учраас энэ жилийн тэмцээн “Мэтгэлцээн гэртээ ирлээ” уриан дор зохиогдсон. Харин манайд мэтгэлцээн 1999 оноос хойш дэлгэрсэн боловч нэг ч удаа энэ тэмцээнд оролцож байгаагүй. Энэ бол 400 гаруй их сургуулиуд оролцдог нүсэр тэмцээн л дээ. Тэдний дунд Харвард, Оксфордын оюутнууд ч бий. Тэмцээнд 7 сарын турш, маш эрчимтэй бэлдсэн. Ялангуяа англи хэлний мэдлэгээ эрчимтэй сайжруулсан. Ер нь тэмцээнд оролцоод ирэхэд ур чадвар, мэдлэгийн хувьд монгол оюутнууд ер дутахгүй гэдэг нь харагдсан.”
Мэтгэлцээнийг дэлгэрүүлэхүй. “Эргэж ирснээс хойш ганцхан том зорилго өмнөө тавьсан нь “Дэлхийн аваргыг төрүүлэх”, “Мэтгэлцээний үндэсний их сургууль“ болох явдал юм. Үүнийг сургуулийн зүгээс ч их дэмжсэн. Ингээд Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд дээр Мэтгэлцээн хөгжил гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монгол оюутнуудын хамгийн гол сул тал бол хэлний мэдлэг. Сайн мэтгэлцдэг нь хэлгүй, хэлтэй нь мэтгэлцдэггүй тул богино хугацаандаа бол хэлтэй хүмүүст мэтгэлцэж сургах, урт хугацаандаа бол сайн мэтгэлцдэг хүүхдүүдэд давхар хэлний мэдлэг олгоно гэсэн зорилттой байна.”
“Би багаасаа л жудо барилдсан. Бас аав маань улсын харцага цолтой бөх хүн. Оюутан болоод сагс тоглож эхлэхэд аав тийм ч дуртай байгаагүй. Аргагүй л дээ, бөх хүүгээ сагсчин болчихно гэж хэн санах билээ. Нэг удаа тэмцээнийг минь үзчихээд аав “Тамирчин хүн хэчнээн ядарсан ч нурмайх ёсгүй. Бөх ч бай, сагс ч бай ялгаагүй, шийдэмгий, цуцашгүй байх хэрэгтэй” хэмээн сагс тоглохыг минь битүүхэндээ зөвшөөрсөн шинжтэй хэлж билээ. Тэр үгийг одоо болтол би мартдаггүй юм. Тэр жилдээ манай баг Спрайт Б лигийн аварга болсон юм даг. Залж ч чаддаггүй, зүглүүлээд шидэхээс хэтрэхгүй жудоч хүүд сагсанбөмбөгийн тухай бүгдийг эхнээс нь зааж сургасан хүмүүс бол мэдээж манай багийнхан юм.”
“Сургуулийн маань сагсны шигшээ их алдартай л даа. Харин хөлбөмбөгчдийн нэр хүнд тун маруухан талдаа. Яг л ийм үед бид багаа бүрдүүлсэн юм. Ер нь оюутнууд өөрсдийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй юм билээ. Дутуу үнэлснээс л олон боломжоос хоцордог юм шиг санагдсан. Бас аливаад тууштай, идэвх зүтгэлтэй хандахын чухлыг ойлгосон. Дуулиан тэмцээний дараа хагас шигшээд шалгарсан багийн оюутнууд Дэлхийн зөнгөөс зохион байгуулсан “Залуучуудын оролцоо ба эрүүл мэнд” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Оюутнуудын ихэнх нь хойрго хандсан боловч би уулзалт бүрийг тасалдаггүй байлаа. Ингээд хэлэлцүүлгийн дараа нэг л мэдэхэд Бразил явах оюутнуудын тоонд багтчихаж билээ. Бүр монгол оюутнуудаа ахалж явсан шүү. Бразилын далайн эргийн нарлаг хотод олон орны залуучуудтай дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн нь аливаад тууштай хандсаны минь бас нэгэн том шагнал гэж би боддог.”
“Боловсролтой хүн гэж төлөвшсөн хүнийг л хэлдэг. Төгссөний дараа харилцааны энгийн чадварууд л хамгийн гол давуу тал болдог юм билээ. Наад зах нь, цагийн юмыг цагт нь хийхээс л эхэлнэ. Дадлага хийхдээ хүртэл кофе зөөдгийг нь бүү сонго. Оволзсон, ажил ихтэй компанид ажиглаж сурах уу, аль эсвэл сайн удирдагчийг дагаад шинэ зүйл туршиж үзэх үү гэдгээ нухацтай бодож тунгаах нь чухал.”
“Хэл сайн суръя гэвэл өдөр бүр алгасахгүй давтах нь л чухал. Би сурагч байхаасаа л өдөр бүр 4-5 нүүр ханз бичиж, багш нартайгаа аль болох хятадаар ярьж, завтай үедээ хятад дуу сонсож хэвшсэн. Бас ном унших нь их үр дүнтэй арга. Хажуугаар нь, бага ангийн сурагчдад хичээл заасан нь хэлэндээ улам сайжрахад нөлөөлсөн. Ер нь заавал гадагш явалгүй, Монголдоо гадаад хэлийг сайн сурах бүрэн боломжтой. Хэл сурахад хамгийн чухал зүйл бол хичээл зүтгэл юм.”
Англи хэлээ сайжруулсан минь. “Англи хэлний сонгоны ангийг төгсөөгүй л бол ихэнх сурагчид англи хэлэндээ тааруухан байдаг. Би тэдний нэг л дээ. Дүрмээ мэддэг ч ярьж чаддаггүй, өгүүлбэрээ сонссон ч ойлгож чаддаггүй байв. Ингээд Отгонтэнгэр ИС-д элсэн ормогцоо хэл сурч байсан өмнөх арга барилаа эрс өөрчлөхөөр шийдсэн. Хэл сурна гэдэг жаахан хүүхэд хэлд орохтой адилхан юм билээ. Бид дүрэм заалгаж ярьж сурдаггүй шүү дээ. Нэг үгээр, хэтэрхий их бодох нь хэл сурахад садаа болоод байсныг ойлгосон. Тиймээс би англи хэл дээр кино үзэж, мөн алдартай илтгэлүүдийг сонсдог болов. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, гадаад үгийг нэг нэгээр нь биш, өгүүлбэрт орсноор нь цээжилбэл илүү үр дүнтэй санагдсан.”
Солилцооны хөтөлбөрт тэнцсэн минь. “Тайвань явахын тулд англи юм уу хятад хэлэндээ сайн байх ёстой. Нэгдүгээр курсээсээ эхлэн англи хэлээ сайжруулсан тул солилцооны хөтөлбөрт огт асуудалгүй тэнцсэн. Тэр жил хоёр оюутан, нэг багш явсан л даа. Очоод хэлний мэдлэг минь улам сайжирсан. Чих онгойно гэж ярьдаг даа, яг л тийм юм болсон. Олон орны оюутнууд солилцоогоор ирж суралцдаг болохоор бүгдтэй нь англиар ярих шаардлага гардаг. Тэнд би Дэвид гэдэг америк найзтай болсон. Тэр сагс тоглохдоо муу, харин би сайн. Тиймээс түүнд сагс тоглохыг зааж өгдөг байв. Мэдээж тэр надад англиар хэрхэн сайн ярихыг заасан.”
Өрсөлдөөнийг мэдэрсэн минь. “Монгол гуравхан сая хүн амтай учраас өрсөлдөөн бага юм шиг санагддаг. Тайвань гэхэд 23 сая хүнтэй. Дээрээс нь жижигхэн газар нутагтай учраас оюутнуудынх нь өрсөлдөөн маш их. Миний үеийн ази оюутнууд бүхий л зүйл дээр мэрийж хичээж байгааг хараад хор шар хөдөлсөн шүү. Тиймээс энд ирээд улам их хичээх болсон. Англи хэлээ ч сайжруулсан. Ер нь оюутан байх хугацаандаа аяллаар ч юм уу, солилцооны хөтөлбөрт хамрагдаад гадаад ертөнцөд үеийнхэн чинь хэрхэн өрсөлддөгийг нүдээр үзчих хэрэгтэй юм билээ.”
Сэтгүүлзүйн төлөв. “Хэдэн жилийн өмнө, телевиз, сонин хоёр мэдээлэл өгдөг гол хэрэгсэл байлаа. Одоо бол хүн бүр мэдээлэгч болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн сэтгүүлчдийн гарт байсан хүч чадал одоо хүн бүрт байна гэсэн үг. Тэгэхээр орчин үеийн сэтгүүлчдийн бусдаас ялгарах гол онцлог мультмедиа чадвар болчихоод байна. Сэтгүүлзүйн хэрэглэгчид технологийн хөгжлөөс үүдээд, маш хурдтай, цаг хугацааг хэмнэсэн, нэг юман дээр удаан тогтохыг хүсдэггүй болчихож. Тиймээс хэрэглэгчдийн хурдыг гүйцэхийн тулд сэтгүүлч өөрөө хурдтай байх ёстой. Харин сэтгүүлчийн хурдыг мультмедиа чадвар л нөхнө. Олон хэрэгсэлтэй харьцаж, тэдгээрийг ашиглаж сурах нь мультмедиа чадварын эхлэл юм шүү дээ.”
Оюутнуудад хандаж хэлбэл. “Хэрэв хүсэх л юм бол, хүн бүр сошиал ертөнцийг хувийнхаа “мэдээллийн хэрэгсэл” болгон ашиглах боломжтой. Тиймээс нэгдүгээр курсийн оюутнууд фэйсбүүкээ идэвхтэй хөтлөхөөс сэтгүүлч болох гараагаа эхэлмээр байгаа юм. Зүгээр нэг зураг постлох төдий бус, оронд нь өөрийгөө сэтгүүлч гэж үзээд, фэйсбүүк дээрээ жижиг сурвалжлага, мэдээ бичээд хэвшчихвэл дөрвөн жилийн дараа гэхэд дадлага туршлагатай сэтгүүлч болчихно шүү дээ. Заавал ажил дээр гарсныхаа дараа, сэтгүүлчээр ажиллах гэж хүлээх хэрэггүй юм. Товчхондоо, сурахын хажуугаар өөрийгөө сэтгүүлзүйд бэлдэх талбар бол сошиал ертөнц юм шүү.”
Оюутны холбоо. “Оюутны холбоонд ажиллана гэдэг амар зүйл биш. Хурал хэдэн цагаар ч үргэлжилж мэднэ. Хичээлийн хажуугаар үйл ажиллагаандаа оролцоно гээд л хувь хүнээс их зүйл шаарддаг. Гэсэн ч би бүх зүйлийг сэтгэлээсээ хийж, түүнээсээ урам зориг, эрч хүч авдаг байлаа. Нэг үйл ажиллагаагаа амжилттай дуусгаад санаа амрах биш дараа нь ямар ажил зохион байгуулах вэ гэж боддог байж билээ. Тиймдээ ч би холбоо зөвлөлийнхөө гишүүдэд өндөр шаардлага тавьдаг байв. Миний бодлоор удирдагч хүн дээрээс даалгавар өгөх биш, өөрөө хамтдаа дунд нь орж идэвхжүүлэн ажиллаж байж жинхэнэ удирдагч болно гэж боддог.”
Захих үг. “Америкт сурахад өрсөлдөөнийг өдөр бүр мэдэрдэг. Яагаад гэвэл хэдэн сая хүнтэй ийм том улсад хэн илүү сэргэлэн авхаалжтай, ухаантай байна, түүнд л боломж илүү нээгдэнэ гэсэн үг. Тиймээс чамтай яг адилхан хэдэн мянган оюутан байгааг санан өөрийгөө хурцалж, томоор сэтгэх хэрэгтэй. Надад монгол оюутнууд бага зэрэг урсгалаараа юм шиг санагдаад байдаг. Тэрнээс биш мэдлэг оюунаараа аль ч улсын оюутнуудаас илүү шүү.”
Удирдлагын академийн захирал. “Эхлээд би оюутнуудаасаа их сургуулийн оюутан болсноор чиний амьдралд юу өөрчлөгдөх вэ гэж асуугаад эсээ бичүүлдэг байв. Гэтэл хариултууд нь нэг л болж өгдөггүй, дэндүү дэврүүн үгстэй. Дараа нь аргаа бага зэрэг өөрчлөхөөр шийдэж, хэрэв чамд долоохон хоногийн нас үлдсэн бол чи юу хийх байсан бэ гэж асуултаа өөрчиллөө. Тэгсэн оногдсон цөөхөн минутандаа оюутнууд маань маш их зүйлийг эргэцүүлэн бодож байгаа нь ажиглагдав. Бүр бүх айдсаа уудалж бичдэг. Өнөөг хүртэл хэчнээн бага зүйлийг хийж бүтээснээ ухаарч ойлгодог. Тэгмэгц нь, “Бурхан чамайг өршөөчихлөө, харин одоо чи юу хийх вэ?” гэж үргэлжлүүлээд асуухад оюутнууд маань өөрийнхөө ирээдүйг нухацтайгаар, үнэн сэтгэлээсээ тунгаан боддог. Ердөө хоёрхон асуултын хооронд оюутнууд маань өөрчлөгдөж сурч хөгжих, мэргэжил эзэмших цаг хугацаагаа юунд, хэрхэн зориулахаа өөрөөр харж эхэлдэг. Сонирхуулахад, тэр эсээнүүд одоо ч надад бий. Тэд өнөөдөр улс орондоо өөр өөрийн байр суурийг эзэлсэн том том мэргэжилтнүүд болсон. Олон жилийн дараа өөрийнхөө юу бичиж байснаа үзэх боломж оюутнуудад маань өнөөдөр ч гэсэн бий шүү.”