ЭРХЭМ ЗОРИЛГО
НИЙГМИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА, БОЛОВСРОЛЫН СТАНДАРТАД НИЙЦЭХҮЙЦ ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ГАДААД ХЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОХИХ ЧАДВАРТАЙ, ЁС ЗҮЙН ӨНДӨР СОЁЛТОЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.
1994 оноос эрх зүйн бакалаврын, 1999 оноос магистр, докторын сургалт явуулах болсон.
Сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Эрх зүйн тэнхим 1995 онд байгуулагдаж улмаар 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн ОТИС-ийн бүтцийн гурван сургуулийн нэг Хууль зүйн сургууль болон өргөжин хөгжиж эдүгээ улс эх орондоо эрх зүйн дээд боловсролтой мэргэжлийн хуульчдыг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулж байна. Түүхэн хугацаанд “өдөр”, “орой”, “эчнээ” сургалтын хэлбэрээр Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүй, Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, Эрх зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014 онд Аж ахуйн эрх зүй, Олон улсын эрх зүйн хөтөлбөрүүд амжилттай магадлан итгэмжлэгдсэн.
Давуу тал
Монгол Улсын шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, хууль зүйн доктор, дэд профессор, хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүн, хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат багш, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульч профессор, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, Үндэсний болон мэргэжлийн сургагч багш, Мэтгэлцээний үндсэн шүүгч гэсэн эрхэм нэр хүндтэй чадварлаг профессор багш нарыг эгнээндээ багтаасан багшлах бүрэлдхүүнтэй.
Сайн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд 80 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн судлаач - профессор багшийн бүрэлдхүүнтэй. Оюутан суралцагчид төсөл, хөтөлбөрийн нэгэн эд эс болж судалгааны ажилд оролцох практик, сургалт судалгааны арвин туршлага хуримтлуулсан, төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг “дэмжигч, түшиц” сургуулиар ажиллаж байна.
Хууль зүйн сургалтын агуулга, түвшинг олон улсын жишигт хүрэх зорилт тавьж Дэлхийн банк, Ханнс-Зайделийн сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн сан, Жайка, Нээлттэй нийгэм форум, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүн амын болон хүүхдийн сан, Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг, Японы хүүхдийг ивээх сан, МҮХАҮТ, Эмнести интернэшнл, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Үйлдвэрчний холбоо зэрэг олон байгууллагуудтай хамтран ажилладаг.
Канадын Монтералын Их сургуулийн туршлага, үр дүнд суурилсан клиник сургалт явуулах түшиц бааз бүхий хууль зүйн их, дээд сургуулиудад жишиг загвар болсон Хууль Зүйн клиник сургалтын төвийн үйл ажиллагаагаар хуульчийн ур чадвар, мэргэшүүлэх сургалт, нэмэлт хөтөлбөрт оюутан суралцагчид өргөнөөр хамрагдах боломж бүрдсэн.
Тулах цэг хөгжлийн клуб, Хувь хүний хөгжлийн франклин клуб зэрэг багш, оюутны үүсгэл санаачлага дээр тулгуурлсан сургалтын нэгжийн чадваржуулах сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэтгэлцээний ерөнхий онол, арга зүй, бодлогын болон шүүхийн мэтгэлцээний ур чадварт суралцаж өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.
Үндэсний мэтгэлцээний 2016, 2017, 2018 хөтөлбөрийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран хэрэгжүүлж, мэтгэлцээний багш, сургагч багш, оюутан, мэтгэлцээний шүүгчийн баг бэлтгэгдэж туршлага хуримтлуулсан.