“OТU” НОМЫН САН

Отгонтэнгэр их сургууль нь 168 хүний суудалтай хоёр уншлагын танхим, 45000 гаруй номын фонд бүхий хоёр ч номын сантай. Дээрээс нь сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан, үндэсний хэмжээнд эрэлттэй байдаг судалгааны бүтээл, ном сурах бичгийг хүртээмжтэйгээр унших боломжтой нь тус номын сангийн бас нэг давуу тал юм. Мөн Монголын Номын Сангуудын Консорциум (МНСК)-д гишүүнээр элссэн учраас оюутнууд цахим номын сангууд дахь нээлттэй мэдээллийн сангаас хүссэн мэдээллээ авч ашиглаж болно.

Цагийн хуваарь
Жич : Шалгалтын үеэр Бямба, гаригт 10:00 - 16:00 цагт ажиллана.
Да - Ба | 08:00 - 19:00
Бямба | 10:00 - 16:00
Ням | Амарна
DOAJ - The Directory of Open Access Journals

DOAJ нь нээлттэй мэдээлэл бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг шинжлэх ухааны салбаруудаар болон бусад төрлөөр индекслэгдсэн үнэ төлбөргүйгээр үзэж болох систем. Тус системд 129 орны 9,515 сэтгүүлүүдээс 2,448,858 эрдэм шинжилгээний өгүүлэл үзэх боломжтой. Байнга шинэчлэгдэж байдаг.

DOAB - Directory of Open Access books

DOAB нь нээлттэй мэдээлэл лицензийн хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний номуудыг хайх боломжтой систем бөгөөд одоогоор 169 хэвлэн нийтлэгчдийн 5955 номнууд индэкслэгдэж бүрэн эхээр үзэх боломжтой вэб холбоосууд хийгдсэн байгаа. Африк, Ази, Карибын тэнгис, Төв Америк, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали зэрэг дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хэрэглэгчид ашиглах боломжтой.

OpenDOAR - Directory of Open Access Repositories

OpenDOAR нь олон улсын судалгааны болон их дээд сургуулиудын нээлттэй мэдээллийн хадгалалт(героsitory)-ын 3314 гаруй төрөлжсөн мэдээллийн сангуудаас хэрэглэгчид үнэ төлбөргүйгээр судалгаа болон сургалт нь хэрэгцээтэй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, статистик, програм хангамж, патент зэрэг бүхий л төрлийн мэдээллийг хайж, өөрдсийн хэрэгцээнд ашиглах боломжтой.

MongoliaJOL - Mongolia Journals Online

Монгол улсын Шинжлэх ухааны Академи, олон улсын INASP байгууллагын дэмжлэгээр Монгол улсад хэвлэгдэн гарч байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг дэмжих онлайн систем бөгөөд Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр үзэх боломжтой.

Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй. Тусгай анги

( Баасан Л (Ph.D доктор), Эрдэнэчимэг Д (Ph.D дэд проф), Болормаа С (Ph.D дэд проф) )

Энэ бүтээлд 2024 он хүртэлх хугацаанд Монгол улсад үйлчилж буй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эрх зүйн актууд, шүүхийн болон бусад практикуудыг ашигласан болно. Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй (тусгай анги) ном нь хууль зүйн салбарт суралцагсад болон хөдөлмөрийн эрх зүйг сонирхогчдын гарын авлага, ширээний ном болох эрэлт хэрэгцээнд бүрнээ нийцэх зорилготой болно. Судлаачид, багш бид нар эл зорилгоор Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүй (тусгай анги) номыг бичив.

Дэлгэрэнгүй

Хууль хэрэглээний нэгдмэл байдал: улсын дээд шүүхийн тайлбарын эмхэтгэл

( Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн алба, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн )

Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлж гаргасан Улсын дээд шүүхийн хуулийн албан ёсны тайлбарыг ийнхүү цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Хүүхдийн хөгжил, төлөвшил 2024 : Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл

( Редактор(ууд): Алтанхундага Х (Ph.D) ОТИС-ийн БС-ийн тэнхимийн эрхлэгч, Одхүү С (Ph.D) ОТИС-ийн БС-ийн тэнхимийн багш, Туяа Р (Ph.D) ОТИС-ийн Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч, Өлзийхишиг Ц ОТИС-ийн ГХАТҮ-ний тэнхимийн эрхлэгч )

Энэ удаагийн хуралд АНУ, БНСУ, Англи, Япон, Румын, БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг гадаадын 8 улсын их дээд сургууль-21, судалгааны хүрээлэн байгууллага-6, ЕБС-8, Цэцэрлэг-8, бусад 4 байгууллага, газрын 80 гаруй эрдэмтэн судлаачдын илтгэлийг шүүж, 48 илтгэлийг эмхэтгэлд хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.

Дэлгэрэнгүй

Социологи : Гарын авлага

( Мөнхтөр Д., Батбаатар М., Түмэннаст Г. )

Социологи хичээлийг судалж их дээд сургуулийн оюутнуудад социологийн түүхэн үечлэл, дэг ёс, судалгаа хйих аргын талаар агуулсан бүтээл.

Дэлгэрэнгүй

Монголын эзэнт гүрний түүх : Ил хаант улс

( П. Дэлгэржаргал )

Энэхүү 5-р ботид XIII-XVI зууны дунд үе хүртлэх монголчуудын түүхийг тусгасан. Чингис хааны отгон хөвгүүн Толуйн удмынхан Монголын төрт ёсны уламжлалыг Ойрх дорнодод нэвтрүүлэн хэрэгжүүлж Ил хаант улсыг байгуулсан. Энэхүү боть нь Ил хаант улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг цогцоор авч үзэж бичсэн нэгэн сэдэвт бүтээл.

Дэлгэрэнгүй

Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд

( Г.Сарантуяа )

Энэхүү номонд ажиглалт, тест, асуулга, социометрийн арга, сэтгэл судлалын эмпирик биш аргууд, туршилт, агуулгад дүн шинжилгээ хийх арга зэрэг сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудын талаар өгүүлэхийн зэрэгцээ ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын хүрээнд хийгдэх ердийн туршилтын ажлуудыг багтаасан байна. Уг ном судлаач, оюутнууд сэтгэл судлалын шинжлэх ухааны агуулга, бүтэц, арга зүйн талаар мэдлэг, чадвартай болоход зориулагдсан юм.

Дэлгэрэнгүй

Ахмад настантай ажиллах нийгмийн ажил : Үндсэн сурах бичиг

( С.Туяа )

Энэхүү сурах бичгийн хүрээнд нийт таван бүлэг, арван нэгэн хэсэг, бүлэг бүрт хэлэлцэх асуудлыг багтаалаа. Уг номыг "Насжилт-ахмад настны нийгмийн хамгаалал" номын агуулгад тулгуурлан нийгмийн ажил мэргэжлээр суралцаж буй оюутнууд, нийгмийн хамгааллын салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, сайн дурын ажилтан, судлаачид, нийгмийн ажилтнууддаа зориулан гаргаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй. Тусгай анги

( Баасан Л (Ph.D доктор), Эрдэнэчимэг Д (Ph.D дэд проф), Болормаа С (Ph.D дэд проф) )

Энэ бүтээлд 2024 он хүртэлх хугацаанд Монгол улсад үйлчилж буй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эрх зүйн актууд, шүүхийн болон бусад практикуудыг ашигласан болно. Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй (тусгай анги) ном нь хууль зүйн салбарт суралцагсад болон хөдөлмөрийн эрх зүйг сонирхогчдын гарын авлага, ширээний ном болох эрэлт хэрэгцээнд бүрнээ нийцэх зорилготой болно. Судлаачид, багш бид нар эл зорилгоор Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүй (тусгай анги) номыг бичив.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хот дахь номын сангууд
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

Электрон каталог:
www.nationallibrary.mn/catalog.php гэсэн холбоосоор эрж буй номоо Үндэсний номын санд байгаа эсэхийг мэдэж болно.

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, 1 хувь цээж зураг, бүртгэлийн хураамж

Цагийн хуваарь: Өвөл, зуны цагийн хуваарьтай. Зундаа Бямба, Ням гарагт амардаг бол Өвлийн цагийн хуваариар (10-5-р сар) ажлын өдрүүдэд 9-20 цаг, амралтын өдрүүдэд 9-17 цаг хүртэл ажилладаг.

Вэб: www.nationallibrary.mn

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ НОМЫН САН

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, 1 хувь цээж зураг.

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 9-18 цаг хүртэл ажилладаг.

Холбоо барих: 7744 4194

УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ НОМЫН САН

Электрон каталог:
www.koha.pl.ub.gov.mn гэсэн холбоосоор эрж буй номоо олж болно.

Уншигчийн бүртгэл: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, бүртгэлийн хураамж хэрэгтэй. Цээж зураг шаардлагагүй.

Цагийн хуваарь: 9-р сарын 16-наас 6-р сарын 15 хүртэл ажлын өдрүүдэд 9-20 цаг, Бямба, Нямд 10-19 цаг хүртэл ажилладаг. Харин зуны цагт бол зөвхөн ажлын өдрүүдэд 10-18 хүртэл нээлттэй.

Вэб: www.pl.ub.gov.mn

ХУУЛЬЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САН

Уншигчийн бүртгэл: Бакалаврын оюутнууд жилийн 45,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.

Цагийн хуваарь: Амралтын өдрүүдэд ажилладаггүй.

Вэб: www.legalinstitute.mn

АМЕРИКИЙН СОЁЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Цагийн хуваарь: Нацагдоржийн номын сантай ижил.

Холбоо барих: 70115703

ФРАНЦ-МОНГОЛЫН ТӨВ

Уншигчийн бүртгэл: Оюутны үнэмлэхээ үзүүлээд жилийн 10,000 төгрөгөөр уншигчийн үнэмлэх нээлгэдэг.

Цагийн хуваарь: Ням гарагт амардаг. Холбоо барих: 351914

Вэб: www.afm.mn