Европын холбооны санхүүжилтээр Испани улсын Лас Пальмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацийн чадамжийг сайжруулах “Arrow” төслийн цуврал онлайн сургалтыг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд их дээд сургуулийн 180 гаруй багш нар хамрагдсан юм. Өчигдөр МУИС-ийн “Эрдмийн өргөө” хурлын танхимд гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагаа болж, ОТИС-ын15 судлаач багш нар гэрчилгээгээ гардаж авлаа.
Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Шинжлэх ухаа технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат хэлэхдээ: "Саяхан МУ-ын ЗГ-аас судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Ингэснээр ахисан төвшний судалгаа чанарыг сайжруулах ОУ-д нэр хүндтэй шинжлэх ухааны мэдээллийн сангуудад өөрсдийн бүтээл, ЭШ өгүүлэлээ нийтлүүлэх боломжийг бий болгох олон давуу талтай гээд төслийн хамтрагч их дээд сургуулиудын багш, судлаачдад эрдмийн өндөр амжилт хүслээ.Цаашид энэхүү төслийн хэрэгжилтийн хүрээнд 2019 оны 7-р сард төслийн хамтрагч байгууллагуудын нэгдсэн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах ба “Training course on Scientific English”, “Training course on Applied statistics”, “Workshop on Writing a project proposal for EU funds”, “Patents”, “Plagiarism” сэдвээр онлайн болон танхимын сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.