MУИС-ийн Дугуй танхимд Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Пальмасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” хөтөлбөрт хамрагдсан ОТИС-ийн 15 багш гэрчилгээгээ гардаж авлаа.
Тус төсөлд МУ-аас төрийн болон хувийн хэвшлийн 12 их дээд сургуулийн төслийн баг хамрагдсан бөгөөд Монголын улсын дээд боловсролын салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг шинэ түвшинд хүргэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай хэрэгжинэ.Төслийн үр дүнд хөгжингүй оронд хүлээн зөвшөөрөгдөх чанар стандарт бүхий судалгаа, шинжилгээний, инновацын бааз суурь бэхжиж, Монголын улсын боловсрол дэлхийд үнэлэгдэх гарц нээгдэх юм.