Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбооны хаврын ээлжит чуулган өнөөдөр боллоо. "We are one team" чуулганыг Отгонтэнгэр Их Сургуулийн Бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Ж.Золбаяр нээж: " Өнгөрсөн жил "We Are One team"уриатайгаар үйл ажиллагаагаар эхэлсэн бол өнөөдөр бид "We Are One Family" буюу нэгэн гэр бүл болж чадсан хамт олныг хараад бахархахгүй байхын аргагүй юм. Бид сургуульдаа төдийгүй нийгмийн хэмжээнд "том төсөл"-ийг хийж чадахаар болжээ" гэж онцоллоо.
Тус чуулганаар Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбооны Тэргүүн асан Н.Булгантамир нь өөрийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгч буйгаар онцлог юм.
Чуулганы оргил хэсэг нь Отгонтэнгэр Их Сургуулийн Оюутны холбооны шинэ Тэргүүн Б.Солонго нь Оюутны холбооны Тэргүүний тангараг өргөн, тамга, өрөөний түлхүүрийг гардаж авсан билээ.
Шинээр сонгогдон, үүрэгт ажлаа хүлээн авсан Б.Солонгод ажлын өндөр амжилт хүсье.