НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх 4-р сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон Зохиогчийн эрхийн өдөр" болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдрийг Ном сонирхогч залуусын хүрээллийг тэлж хүсэл сонирхлоор нь дамжуулан тэднийг нөхөрлүүлэх зорилготой “Номын өдөрлөг” ОТИС дээр болж өнгөрлөө. Зочноор Мон-Судар хэвлэлийн газрын орчуулагч,редактор н.Сугирагчаа, Англи,Итали,Франц хэлний орчуулагч н.Дөлгөөн нар орчуулах эрдмийн гайхамшигийг тайлбарлаж өглөө. Түүнчлэн чөлөөт уулзалтаар оюутан залууст орчуулга хэрхэн хийх, тулгардаг бэрхшээлүүд, үгээ оновчтой зөв сонгох талаарх зөвлөгөөг хүргэсэн юм.
Мөн өдөрлөгийн үеэр шилдэг уншигчийг тодруулсан ба шилдэг уншигчдаар "СӨБ" 3-р ангийн оюутан Б.Нямхишиг, "Эрх зүйн" 2б ангийн оюутан М.Энхжин, "Бизнесийн удирдлагa"-ын 2-р ангийн Д.Жархын нар тус тус шалгарлаа. Тус хэвлэлийн газраас гаргасан Дэлхийн уран зохиолын 29 шилдэг бүтээлүүдийг орчуулан гаргаснаас 19 бүтээл нь ОТИС-ийн номын санд байдаг байна.