Хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ цагт ОТИС-ийн оюутнууд НҮБ-ын ерөнхий ассамблейн загвар хуралдааныг зохион байгуулсан юм. НҮБ-ын загвар хуралдааны нэг сонирхолтой ажил нь улс орнууд өөрийн үндэстэний хоолоор бие биенээ дайлж энэ явцдаа өөрийн лоббиг хийх учиртай.
Улс орнууд ч энэ боломжийг алдалгүй төрөл бүрийн хоол, амттанаар бие биенээ дайлж өөрсдийгөө дэмжихийг бусад улсуудаас хүсч лоббигоо амжилттай хийж байсан юм. 17 сая хүүхэд ямар ч хараа хяналтгүй гудамжинд амьдарч, төрийн халамж анхаарлын гадуур байдаг Энэтхэг улс богино хэмжээний видео хийж үзүүлсэн нь маш оновчтой лобби ажил болсон юм. Хуралдаанаас хийсэн фото сурвалжлагыг сонирхоно уу.