Отгонтэнгэр Их Сургуулийн” Англи хэлний тэнхимээс зохион байгуулдаг “ГАДААД ХЭЛ-БОЛОВСРОЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зургаа дэх жилдээ Дорно дахин агаарын тээврийн үйлчилгээний тэнхимтэй хамтран зохион байгууллаа.
Тус хурлын ач холбогдол нь Гадаад хэлний боловсрол олгож байгаа, түүнийг заах орчин үеийн арга зүйн чиг эерэг хандлага, хэл шинжлэлд гарч буй шинэчлэл, гадаад хэл суралцаж буй өнөөгийн нөхцөл байдлын талаарх хэлэлцүүлээд орхих бус хурлын эмхэтгэл жил бүр хэвлэгдэн багш судлаачдын гар дээр очдог төдийгүй тэдний хувьд томоохон гарын авлага болдог онцлогтой юм.
Энэ удаа 11 илтгэл хэлэлцэгдсэн бөгөөд хүндтэй зочноор АНУ-н элчин сайдын яамны англи хэлний мэргэжилтэн багш Т. Алтанцэцэг, “ Upton”олон улсын байгууллагын зөвлөх багш С. Патрик болон МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮС, ОУУИС, ХНМИС-ийн эрдэмтэн багш нар байлаа.
Судлаач багш нар энэ жилийн илтгэлүүдэд багшийн хөгжлийн асуудлууд тэр дундаа багш хамтран суралцах, тухайн хүнд нь тохирсон аргаар хөгжүүлэх чиг хандлагууд, мэтгэлцээний аргаар оюутнуудыг хөгжүүлэх арга зүй, англи монгол хэлний эерүүллийн тухай, оюутан бие даалтыг үр дүнтэй зохион байгуулах, гадаад хэлийг харилцааны аргад суурилан зохион байгуулах зэрэг сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн аж.