ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн бямбын 1-р ангийн хамт олны санаачилгаар ОТИС, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн механизм”-ын талаарх тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн эрдэмтэд, судлаачид оролцсон бага хурал боллоо.
Хурлаар салбар бүрийн төлөөллүүд / Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэс – Таван толгой ХК, Усны газар, Экологийн Цагдаагийн Алба/ илтгэлээ тавин, уул уурхай, нөхөн сэргээлт, усны асуудал гээд өргөн хүрээнд хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлгийн илтгэлийг эмхэтгэл болгон хэвлэн нийтлүүлж ,холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.