2022/04/15

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн "Багш,сургуулийн өмнөх насны боловсрол" хөтөлбөрийн өдрийн болон эчнээ, хөрвөх ангийн 53 оюутан удирдах ажилтны дадлагыг 64-р цэцэрлэг дээр хийж дуусгалаа.

Сургалтыг Аутизмын холбооны сургалт хариуцсан менежер, сургагч багш Г.Ууганбаяр, Монгол Улсын гавьяат багш Д.Рагчаасүрэн, Нийслэлийн тэргүүний 64-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Жагарсүрэн, багш Г.Мэгзэр нар зохион байгуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариулж, чөлөөтэй санал солилцон, халуун дулаан уур амьсгал дунд болж өнгөрлөө.

 Тус дадлага нь ажиглах, туршин заах, багшлах арга зүйн өмнөх дадлагын үргэлжлэл бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдах ажилтны ажил үүрэг, арга барилын онцлогтой танилцахаас түшиц цэцэрлэгүүдийн удирдах ажилтнуудтай уулзалт ярилцлага зохион байгуулах, цуврал лекц, арга зүйн сургалтад хамрагддагаараа  онцлог.