"UMAP-Kansai University 21st Century Skills COIL" буюу Японы COIL буюу Collaborative Online International Learning олон талт төслийн хүрээнд "21-р зууны ур чадварууд" сэдэвтэй онлайн сургалтад Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн 4-р дамжааны оюутан Ө.Мандахнаран, Ж.Гүнж, Э.Дашмаа, Хууль зүйн сургуулийн Х.Энхзул нар 2-р сарын 7-ны өдрөөс 3-р сарын 27-ны өдөр хүртэл хамрагдлаа.
Тус сургалтад Азийн арван нэгэн орноос 123 оюутан хамрагдаж, багуудад хуваагдан хичээллэсэн юм. Сургалт голчлон багаар ажиллах, илтгэл тавих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө идэвхжүүлэх болон цаг төлөвлөлтийн талаар шинэ мэдлэг олгох хөтөлбөртэй байсан бөгөөд сургалтын төгсгөлд оюутнууд ментор багшийн удирдлага дор “What if everyone in the world right now is willing to make lifestyle changes and sacrifices for a greener future?”, “What if people promote equality and diversity?” гэсэн сэдвүүдээр төсөл бичиж амжилттай хамгаалсан байна.
 
Сургалтандаа бүрэн хамрагдаж, төслөө амжилттай хамгаалсан оюутнууд албан ёсны олон улсын сургалтын гэрчилгээгээ 5-р сарын 25-нд хүлээж авах аж. Оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.