ОТИС-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” үндэсний хэмжээний аяныг өнгөрсөн долоо хоногт Баруун бүсийн аймгуудын боловсролын байгууллагаас эхэлсэн бол өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн Хо Ши Мин-ний нэрэмжит лаборатори 14-р сургуулийн төгсөх ангийн 120 гаруй сурагчдад "“Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог”" сэдэвт лекц сургалтаар үргэлжиллээ. Мөн мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ОТИС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн юм.
Аяны хүрээнд төгсөх ангийн сурагч руу чиглэсэн сургалтуудаас гадна, БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн Боловсролын сэтгэл зүйч нарт мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, суралцагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудал, хямрал бэрхшээлийг даван туулах, өөрийгөө таньж мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, бусадтай харилцах чиглэлээр сургалт зохион байгуулж, ментор оюутнуудыг ажиллуулах зэрэг тодорхой ажлуудыг хийж байгаа юм.