Өчигдөр ЕБС-ийн багш, удирдах ажилтны дунд зохион байгуулсан “Боловсрол дахь ёс зүйн асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж, шилдэгүүдээ шалгарууллаа. Хуралд 17 сургуулийн нийт 27 илтгэл хэлэлцүүлэгдэж бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухаан, удирдах ажилтны чиглэлээр тус бүр нэг илтгэл шалгаран дараагийн шатанд орох болзол хангасан байна.
Хэлэлцүүлж буй сэдвийн хүрээнд илтгэгчид “Багш, удирдах ажилтны илтгэлд нэгж байгууллага дээрх ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх арга замууд болон ирээдүйн багшийн талаарх сурагчдын төсөөлөл”, “Багшийн харилцаа хандлага”-ын талаарх асуудлыг хөндсөн байлаа
ЭШХ-ын шүүгчээр ОТИС-ийн боловсрол судлалын тэнхимийн багш Р.Туяа /Ph.D/, сэтгүүл зүй олон улсын харилцааны тэнхимийн багш Г.Жаргалсайхан /Ph.D/, гадаад хэл агаарын тээврийн тэнхимийн багш Р.Наранцэцэг нар боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаа.