ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ

АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД

 

НЭГ. ЗОРИЛГО

Нийслэлийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг үнэлэн дэмжих, гадаад хэл сурах сонирхлыг өрнүүлэх, хэлний авьяастай суралцагчдыг нээн таниулах, авьяас чадварыг хөгжүүлэх, нийслэлийн тэргүүний суралцагчдыг алдаршуулах зорилготой.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

Нийслэлийн Ерөнхий боловсролын  XI, XII ангийн сурагчид.

ГУРАВ. УРАЛДААНЫ ҮЕ ШАТ

  • 1-р үе шат: Англи хэлний хэлний унших, бичих, сонсох чадварыг тест, эсээгээр шалгана.
  • 2-р үе шат: Эхний шатны шалгаруулалтаас шалгарсан 15 сурагч уран илтгэлийн тэмцээнд оролцоно. /Илтгэх хугацаа 5-7 минут/

Илтгэлийн сэдэв: “Англи хэл миний амьдралд”

     ДӨРӨВ. ХААНА, ХЭЗЭЭ

        Отгонтэнгэр Их Сургуулийн Хүмүүнлэгийн Сургуулийн байранд

2023 оны 12-р сарын 02, 03-ны өдрүүдэд 10:00 цагт болно.

                                                                                                                                                                                                                                      1-р шатны шалгаруулалт 2023 оны 12-р сарын 02-ний Бямба гаригт

                                                                                                                                                                                                                                      2-р шатны шалгаруулалт 2023 оны 12-р сарын 03-ны Ням гаригт

ТАВ. ШАГНАЛ

I байр - 1:                    Медаль, өргөмжлөл, Отгонтэнгэр их сургуульд 1 жил 100%-ийн төлбөрийн хөнгөлөлттэйгөөр суралцах эрхийн бичиг, гарын бэлэг, 300000 төгрөг

II байр - 1:                 Медаль, өргөмжлөл, Отгонтэнгэр их сургуульд 1 жил 50%-ийн төлбөрийн хөнгөлөлттэйгөөр суралцах эрхийн бичиг, гарын бэлэг, 200000 төгрөг

III байр - 1:                Медаль, өргөмжлөл, Отгонтэнгэр их сургуульд 1 жил 25%-ийн төлбөрийн хөнгөлөлттэйгөөр суралцах эрхийн бичиг, гарын бэлэг, 100000 төгрөг

Тусгай байр - 2:        Өргөмжлөл, Отгонтэнгэр их сургуульд 1жил 25%-ийн төлбөрийн     хөнгөлөлттэйгөөр суралцах эрхийн бичиг, гарын бэлэг, тус бүр 50000 төгрөг 

Жич: Шагналт байранд орсон оролцогчдод ОТИС-н оюутан солилцооны хөтөлбөр болох Канадын “Niagara college”-д 3+1 хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгээр шагнана.  Хамгийн олон суралцагч амжилттай оролцуулсан сургууль, багш нарт сургуулийн нэрэмжит шагналыг гардуулна. Мөн хамгийн өндөр оноо авсан 50 сурагчдад ОТИС, хамтрагч байгууллагын гарын бэлэг гардуулна.

 

ЗУРГАА. БҮРТГЭЛ

https://shorturl.at/birMU

 

ДОЛОО. ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бүртгэлийн хугацаа 2023 оны 11.20-11.24 Тогтоосон хугацаанд бүртгүүлэх
  • Олимпиад эхлэхээс 30 минутын өмнө олимпиад зохион байгуулагдах сургууль дээр ирсэн байх /Хоцорсон тохиолдолд олимпиадад оролцох боломжгүй болохыг анхаарна уу./

 

Хаяг: Отгонтэнгэр их сургууль, Баянзүрх дүүрэг, 41-р хороо, Энхтайвны өргөн чөлөө

Утас: 88099516, 99858582        Email: ulziikhishig@otgontenger.edu.mn

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ  БОЛОВСРОЛЫН ГАЗАР

“АПТОН” ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИНСТИТУТ

“MCS COCA COLA” ХХК