Дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Пеннсильванийн улсын их сургуультай хамтрах ажил амжилттай эхэлж, 7-р сарын 8-ны өдөр тус сургуулийн төлөөлөл 3S лабораторийн захирал, Газрын тос, байгалийн хийн инженерийн профессор Жон Ван Отгонтэнгэр Их сургууль дээр айлчиллаа.
Уулзалтаар хамтын ажиллагааны боломж, цар хүрээг тодорхойлж, хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны боломжуудыг хэлэлцсэн бөгөөд ирэх 10 сард хоёр сургуулийн төлөөллүүд дахин уулзахаар товлолоо.