Өнөөдөр Болгар улсын Варна Менежментийн Их Сургуульд нэг улирал бүрэн тэтгэлэгтэйгээр суралцахаар ХЗЭЗС-ийн оюутан Х.Цэрэнпунцаг, А.Билгүүн, болон ХС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрийн М.Нандин-Эрдэнэ, Э.Содзаяа нар зорилоо.
ОТИС нь 2021 оноос Европын Холбооны санхүүжилттэй багш оюутан солилцооны хөтөлбөрийг Франц, Испани, Грек, Румын, Болгар улсын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. Erasmus ICM хөтөлбөр нь багш, оюутны сургалтын төлбөр төдийгүй аялал болон байрлах зардлыг бүрэн хариуцдаг онцгой тэтгэлэгт хөтөлбөр юм.