БНХАУ-ын Баруун Өмнөд Их Сургууль (Southwest University)-аас зочин профессор, доктор Qinyi Tan Отгонтэнгэр Их Сургуульд хүрэлцэн ирж ажиллаж байна.
Доктор Qinyi Tan айлчлалынхаа эхний өдөр ОТИС-ийн удирдлагуудтай уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар хэлэлцлээ. Үүнд:
Мөн түүнчлэн тэрээр тухайн өдрийн үдээс хойш бакалаврын төгсөх ангийн болон магистрын оюутнуудад Баруун Өмнөд Их Сургуульд хэрхэн бүрэн тэтгэлгээр суралцах талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, асуулт-хариултын хэлбэрээр ярилцлаа.
Хоёр дахь өдөр доктор Qinyi Tan “Хятад улсын хүртээмжтэй боловсролын бодлого, хэрэгжилт, туршлага” сэдвээр ОТИС-ийн дотоод болон гадаад оюутнуудад зориулан лекц уншиж, хүртээмжтэй боловсрол, олон үндэстний сургалтын орчны талаар олон улсын шинэ туршлага, судалгааны үр дүнг хуваалцсан нь оюутнууд болон багш, судлаачдад чухал мэдлэг, урам зориг өгсөн үйл явдал боллоо.