Цагдаагийн байгууллагаас нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн үүргийн хүрээнд мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролтой хүний нөөцийг бэлтгэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд болон бусад их дээд сургуулийн захирлууд оролцсон юм.
Ингэснээр цагдаагийн байгууллага, их, дээд сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, мэдлэг мэдээлэл солилцох, оюутан, судлаачдын бүтээлч сэтгэлгээг дэмжих, практик туршлагад суурилсан сургалт, судалгааг хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх чухал алхмыг эхлүүлээд байна.