Сэтгүүл зүй, олон улсын харилцааны тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “Суръя судалъя” оюутны эрдэм шинжилгээний хурал 8 дахь жилдээ олон талт асуудлыг хөндсөн 14 илтгэлийг хэлэлцүүлж, шагналт байрыг тодрууллаа.

Шүүгчээр:

ГХАТҮ-ний тэнхимийн багш, Доктор (Sc.D.), профессор Р.Наранцэцэг,

СЗОУХ-ны тэнхимийн багш Доктор (Ph.D.), дэд профессор Антони Миллер

СЗОУХ-ны тэнхимийн багш Доктор (Ph.D.) Ц.Гансүх

ГХАТҮ-ний тэнхимийн багш, докторант Б.Оюундаш  нар ажиллалаа.

Тэргүүн байранд ОУХ-4-р ангийн оюутан С.Энхтуул “Монгол Улсад метаверс орчинд дипломат төлөөлөгчийн газар байгуулах боломж ба сорилт” сэдэвт илтгэлээр \Удирдагч багш: Х.Золжаргал (Магистр багш)

Дэд байранд СС эчнээ 2-р ангийн оюутан Э. Жавзандулам “Их сургуулийн оюутны дасан зохицох чадварын зарим хүчин зүйлийг судалсан нь” \Удирдагч багш: Д.Дарьмаа (ахлах багш)\

Гутгаар байранд ОУХ-1 ангийн оюутан Б.Төгөлдөр “Их Монгол Улс, Гуулин Улсын соёлын солилцооны асуудалд” \Удирдагч багш Г.Жаргалсайхан (Доктор (Ph.D.), дэд профессор)\

Тусгай байранд

  • СС-4-р ангийн оюутан М.Бямбабаяр “Жирэмсэн эхийн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг судалсан нь \Удирдагч багш: О.Гэрэлээ (Магистр багш)\
  • АТҮ-4-р ангийн оюутан Э.Мөнххүслэн Англи хэлний эерүүлсэн үгсийг утга зүй болон үүргийн талаас нь ангилах нь (Уильям Шекспир, Отелла зохиолын жишээн дээр)” \Удирдагч багш Б.Оюундаш \магистр багш\ сэдвээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод батламж хадгалуулж, ХС-ийн багш нарын ордог хичээл дээр явцын 5 оноо авах эрхээр шагнаж урамшууллаа. Хурлын илтгэлүүдийг эмхэтгэж, цахим номын санд байршуулах юм байна. Судлаач оюутан, багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.