Отгонтэнгэр Их Сургууль болон АНУ-ын нэр хүндтэй The George Washington University-ийн хооронд боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр албан ёсны уулзалт боллоо.

Уулзалтад Отгонтэнгэр Их Сургуулийн ректор Н.Энхзаяа, George Washington University-ийн Бизнесийн сургуулийн захирал Jeffrey Hunter нар оролцож, хоёр талын хамтын ажиллагааны боломж, цаашдын чиглэлийн талаар санал солилцсон байна.Талууд бакалаврын “4+1”, магистрын “2+2” зэрэг хос хөтөлбөр

хэрэгжүүлэх, оюутан болон багш солилцоог өргөжүүлэх, сургалтын хөтөлбөрийн уялдаа, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэхүү уулзалт нь Отгонтэнгэр Их Сургуулийн олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, оюутан, багш нарын солилцоо болон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нээсэн чухал үйл явдал боллоо.