Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид Отгонтэнгэр Их Сургуулийн урилгаар хүрэлцэн ирж Отгонтэнгэр Их Сургуулийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Зүүн Хойд Багшийн Их сургуулийн дэд захирал Пан Лишэн, Олон улсын хятад судлалын сургуулийн захирал Сиа Лиаоюань, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны дэд дарга Ван Сиаобо, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны албаны эрхлэгч Лин Зиняо, МУБИС-ийн харьяа Күнзийн институтын захирал Жай Дайшэн нарын бүрэлдэхүүнтэй зочдыг Отгонтэнгэр Их сургуулийн ректор Н.Энхзаяа, Сургалтын нэгдсэн албаны дарга Л. Мягманхүү нар хүлээн авч, Отгонтэнгэр их сургуулийг танилцуулан хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хятад хэлний болон бусад салбарын мэргэжлийн оюутан солилцоо, мэргэжлийн хятад хэлний бэлтгэлийн сургалт явуулах болон 2025 оны 12-р сараас олон улсад зохион байгуулагдаж эхлэх CSCA (Chinese Scholastic Competency Assessment) Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт буюу Хятадын ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалтын талаар мэдээ мэдээлэл солилцож, цаашид олон талбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой болохыг онцлон тэмдэглэв