ОТИС-ийн Гадаад хэл, Агаарын тээврийн үйлчилгээний тэнхимээс зохиодог уламжлалт “Хятад соёл сурталчлах долоо хоног” 11 сарын 27-30-ны хооронд болж өнгөрлөө. Хятад хэлний багш нар, оюутнуудын хамт "Хаврын баяр", “Дэнлүүний баяр” болон "Хятад цай” сэдэвтэй арга хэмжээ зохиож, банш, баярын идээ “Тансяо” хэмээх цагаан будаа, хар гүнжидийн үрээр хийсэн зууш, идээ ундааны дээж олон төрлийн цайгаар дайлсан юм. Сонирхуулахад, Хятадын цайны салбарынхан “Ундарсан ажилтай байя гэвэл цайны лангуу нээ”, “Чи насаараа цай зарж болох ч бүхий л төрлийг нь андалгүй мэдэх аргагүй” гэж ярилцдаг байна.
Мөн Хятад хэлний орчуулагчийн ангийн оюутнуудын хүрээнд Хятад хэлний АСТ тэмцээн зохиосон юм. Хятад хэлний салбар ОТИС-ийн анхны мэргэжлүүдийн нэг бөгөөд энэхүү арга хэмжээ 1991 оноос хойш жил бүр “Хятадын Соёлын өдөрлөг” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагддаг уламжлалтай. Хятадын хэл, соёлыг сурталчилан таниулах, сонирхон судалж буй оюутнуудын хэлний болоод орон судлал, соёлын мэдлэгийг дээшлүүлэх, ярих, сонсох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд хятад хэлний орчуулагчийн ангийн нийт оюутнууд оролцдогоороо онцлогтой.