Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Монгол Улсад 3 жилийн хугацаатай амжилттай хэрэгжиж, 11 сарын 21-нд “Holiday inn” зочид буудлын их танхимд төслийн эхний үе шатны үр дүнгийн талаар танилцууллаа. Арга хэмжээний нээлтэнд Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захирал А.Амгалан:"Тогтвортой хөгжлийн боловсрол" төслийг БСШУСЯ, БОАЖЯ санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр эхний үе шатыг хэрэгжүүлсэн. Мөн Суурь бичиг баримт, эрх зүйн орчин нь бүрдэж, ТХБ-ЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛСОН нь дэлхийн хөгжилтэй зэрэгцэж алхахад том түлхэц болсон" гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тогтвортой хөгжлийг дэмжигч Отгонтэнгэр их сургууль 2016 оноос өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд тайлагнасан юм.
Тухайлбал, тогтвортой хөгжлийн үзэл санааг их сургуулийн хичээлийн хөтөлбөрт шингээн, 2017-2018 оны хичээлийн жилд ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хичээл нийт оюутнуудад орж, гарын авлага гаргасан байна. Түүнчлэн тус хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүл зүйн төгсөгчдийн тусламжтайгаар 17 ТВ КОНТЕНТ-ЫГ олны хүртээл болгосон зэрэг ажлыг дурдаж болно.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Хогны менежмент сайжруулж хогийг ялган ангилах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Ингэснээр байгальд шингэх , дахин боловсруулах хог хаягдлыг ялгах сөрөг үр дагаврыг ойлгох зэрэг олон ажлыг сургуулийнхаа хүрээнд хийжээ.