АНУ-ын Небраскагийн их сургуулийн багш Брюс Торсон оюутнуудын хамт жилд хоёр удаа гадаад улс руу аялж тухайн улс үндэстний талаар баримтат кино хийдэг юм. Энэ удаа Монгол Улсыг сонгосон бөгөөд ОТИС-тай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Небраскагийн их сургуулийн таван оюутан, Отгонтэнгэр их сургуулийн арван оюутны хамт манай улсын тухай таван өөр сэдвээр баримтат кино хийх аж.
Мөн тус үйл ажиллагааны үеэр өнөөдөр Небраскагийн их сургуулийн багш Брюс Торсон “Фото сэтгүүл зүй буюу сэтгүүл зүйд зураг хэр чухал вэ?” сэдвээр сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудад сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд сэтгүүл зүйд зураг ямар чухал болох мөн спортын зураг авалт, зургийг тухайн мэдээлэлдээ хэрхэн ашиглах болон гэрэл сүүдэр, арын фон, гол дүр зэргийг хэрхэн тааруулж, урьдаас тооцоолох талаар ярьсан байна. Энэ үеэр тэрээр “Би хамгийн нандин үнэ цэнэтэй зургуудаа алга болгочихдог. Гэхдээ энэ нь намайг илүү сайн зураг авахад хурцалж өгдөг. 40 жилийн турш зураг авахад төрсөн мэдрэмж бол ямагт өөртэйгээ тэмцэлдэх байсан” хэмээн ажил мэргэжлийн онцлогоосоо хуваалцсан байна.
Брюс Торсон нь 12 жилийн турш Небраскагийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд мэргэжлийн гурван төрлийн хичээл заадаг