Отгонтэнгэр их сургуулийн түүхт 25 дахь төгсөлтийн баяраар шинэ оны анхны төгсөгчид эрдмийн их өргөөнөөс бакалаврын болон магистрын дипломоо гардан авлаа.
Эрх зүй болон бизнесийн удирдлагын мэргэжлийн хөтөлбөрөөр нийт 50 гаруй орой, эчнээ ангийн оюутнууд өнөөдөр ромбо, дипломоо гардан авч, эрдэмтэн багш нартаа талархлаа илэрхийлсэн юм.
Отгонтэнтэр Их сургууль нь нийгэм хүмүүнлэгийн орчин үеийн судалгаа, эрдмийн хамт олны туршлагад суурилан дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн өрсөлдөх, хөрвөх чадвартай иргэнийг бэлдэхэд онцгой анхааран ажилладаг. Тиймээс ч олон чадварлаг бакалавр, магистр, докторуудыг төрүүлсээр байна.
Нийт төгсөгчиддөө ажлын өндөр амжилтыг хүсч, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.