Шинэ нөхөд . шинэ орчин
шинэ боломж . шинэ мэдлэг
МЭДЛЭГЭЭРЭЭ БАЯЛАГ БҮТЭЭЖ, МАНЛАЙЛАХ ЧАДВАРТАЙ, ЁС СУРТАХУУНТАЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.
Шинэ нөхөд . шинэ орчин
шинэ боломж . шинэ мэдлэг
Эрдэм соёлыг дээдэлсэн дэлхийн монгол иргэнийг бэлтгэнэ.
Боловсролын шинэчлэлд тавтай морил
Их сургуульд элсэн орсон хэн бүхэн нэгэн цоо шинэ ертөнцөд нэгдэн ордог юм
奥特根腾格尔 大学
欢迎
使命
培养能将知识成为资源,具备领导能力,有道德的人才。
创办于1991年,1999年扩展为大学的奥特根腾格尔大学对于很多人是他们人生最为重要的开始。1999年首次,2004年二次认证,2013年成功通过教育鉴定。负责奥特根腾格尔大学的本科、硕士、博士学位领域教学活动的师资由博士、硕士,教授、副教授组成。 蒙古国家教育认证委员会分别于2014年对会计统计、金融管理、国际法、企业法本科专业,2015年对新闻、英文教师、汉语翻译本科专业进行认证并给予“A”评级。
你选择什么专业?
11个专业
交换项目
奖学金
社团
大学
地址
古国乌兰巴托市巴彦祖尔赫区朱可夫街和平大道

2021

年教学计划

#1
СУРГУУЛИЙН РЕКТОР
#2
МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА
#3
#4
Зурагтаар гардаг ах
#5
#6
#7
Өөрчлөгч
#8
УРАМ ЗОРИГООР ТЭТГЭГЧ
#9
ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ
#10
ЗАРЧИМЧ ПРОФЕССОР
#11
ХҮНДТЭЙ ХҮН
#12
БОЛОМЖ ОЛГОГЧ
#13
СЭТГҮҮЛЧ БАГШ
#14
#15
#16
ЦЭЦИЙН ГИШҮҮН
#17
#18
ХАМГИЙН ЗАЛУУ БАГШ
#19
#20
#21
ТЭРГҮҮНИЙ ТӨГСӨГЧ
#22
#23
#24
Боломжийн араас
#25
Дэлхийн оюутан
#26
#27
БАГШИЛДАГ ОЮУТАН
#28
ЛИГИЙН АВАРГА
#29
БРАЗИЛД ОЧСОН ОЮУТАН
#30
МӨРӨӨДӨЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ
#31
#32
БАГШ НАРЫН БАГШ
#33
#34
НАЙДВАРТАЙ АР ТАЛ
#35
#36
МАРГААШИЙН ХҮН
#37
#38
#39
#40
#41
МАНЛАЙЛАГЧ
#42
毕业生心得
#1 СУРГУУЛИЙН РЕКТОР
Н.Энхзаяа

No1 дипломтой анхны төгсөгч. Дараа нь ОТИС-д герман хэлний багшаар ажиллаж байгаад Германы Гумбольтын их сургуульд суралцжээ. Эдүгээ Отгонтэнгэр ИС-ийн ректорын албыг хашиж байна.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Зөв хүн болж төлөвшдөг.
#2 МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГА
Ү.АМАРБАТ

ХЗС-ийн төгсөгч төдийгүй багш. “Тулах цэг” мэтгэлцээний клубын үүсгэн байгуулагчдын нэг. 2016 онд Грект болсон дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд Отгонтэнгэр ИС-ийг төлөөлөн Монгол Улсаас анх удаа мэтгэлцээний баг болж оролцсон. Үндэсний мэтгэлцээний аварга гэх эрхэм алдартай. Тиймээс Амарбатыг үгээр буулгаж авна гэдэг тийм ч амар зүйл биш шүү.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Өөрөө хүсэх л юм бол, сайн мэтгэлцэж сурна.
#3
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#4 Зурагтаар гардаг ах
Н.Баасандамба

2002 онд сэтгүүлзүйн ангийг төгссөн. Өдгөө Ийгл ньюс телевизийн ахлах редактор. Тэрээр орчин үеийн сэтгүүлзүйн ертөнцөд оюутнууд өөрсдийгөө хэрхэн бэлдэх ёстой талаар ярьсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Төгссөн ч нэг нэгэнтэйгээ үргэлж холбоотой байдаг.
#5
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#6
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#7 Өөрчлөгч
Д.Сүрэнчимэг

Анхны төгсөгчдийн нэг. Дараа нь сургуульдаа багшилсан төдийгүй анхны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. Одоо тэрээр байгууллагын хөгжлийн сургалтаараа салбартаа танигдсан “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн захирал юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: ОТИС бол анхдагч.
#8 УРАМ ЗОРИГООР ТЭТГЭГЧ
Ц.АЛТАНЦЭЦЭГ

Хууль зүйн сургуулийн захирал. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөсөө хойш 40-өөд жил боловсролын салбарт ажиллаж буй. Харин ОТИС-д 1994 оноос хойш багшилж байна. Тэрээр багшлах хугацаандаа олж мэдсэн хамгийн үнэт туршлагаасаа бидэнтэй хуваалцсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: “Хүн бүрт авьяас бий” гэдэгт бид итгэдэг.
#9 ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ
Л.УДВАЛ

Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуулийн захирал. 1999 оноос хойш Отгонтэнгэр ИС-д багшилж буй. Тэрээр аливаа зүйлд уйгагүй, тууштай хандахын чухлыг онцолж байна.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Багш бүр оюутнуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй.
#10 ЗАРЧИМЧ ПРОФЕССОР
Л.БААСАН

ОТИС-ийн зөвлөх профессор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш. 1995 оноос хойш ОТИС-д багшилж байна. 

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Сургалтын орчин цэвэр цэмцгэр, бас дэг журамтай.
#11 ХҮНДТЭЙ ХҮН
Ж.АМАРСАНАА

Академич, Хуульзүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч. 1993 оноос ОТИС-д багшилж эхэлсэн. Одоо бол ОТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, мөн зөвлөх профессор. 

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: ОТИС бол үндэсний шилдэг их сургууль.
#12 БОЛОМЖ ОЛГОГЧ
Б.ОДГЭРЭЛ

Хүмүүнлэгийн сургуулийн захирал. МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд 2014 онд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдвээр докторын зэргээ хамгаалжээ. Зөвхөн улс төр гэлтгүй, бүхий л салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгааг Одгэрэл багш ярианыхаа завсар онцолж байлаа. Гэхдээ энэ удаад тэрээр оюутан насанд тусгайлан олддог олон боломжуудын тухай ярьсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: “Сурвал сур, боливол боль” гээд оюутнуудаа зөнд нь орхидоггүй.
#13 СЭТГҮҮЛЧ БАГШ
Х.ЭНХТУЯА

Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч. Уралын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа л сонины сэтгүүлчийн замналыг сонгосон тэрээр сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэж байгаад 1998 оноос ОТИС-д багшилж эхэлжээ.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Сэтгүүлзүйн ангийн оюутнууд мэргэжлийн ТВ студидэд хичээллэдэг.
#14
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#15
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#16 ЦЭЦИЙН ГИШҮҮН
Д.НАРАНЧИМЭГ

Ахмад багш Д.Наранчимэг 2000-2012 оны хооронд Отгонтэнгэр их сургуулийн ректороор ажиллаж байв. Одоо бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн. Мөн олон арван судалгааны бүтээл, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд гардан оролцсон, Монголын хамгийн чадварлаг, нэр хүндтэй хуульч нарын нэг юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Олон улсын төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудад оюутнууд маань оролцдог.
#17
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#18 ХАМГИЙН ЗАЛУУ БАГШ
Э.НОМИН

14 настайдаа Отгонтэнгэрийн оюутан, 18-тайдаа Отгонтэнгэрийн багш болоод зогсохгүй 27 настайдаа Бээжингийн хэл соёлын их сургуульд докторын зэргээ хамгаалжээ. Хятад хэлний заах арга барилаараа хамгийн чадварлаг багш нарын нэгд тооцогддог тэрээр өдгөө Гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Оюутан байхдаа солилцооны хөтөлбөрт хамрагдан гадаадын их сургуульд нэг улирал суралцаж болно.
#19
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#20
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#21 ТЭРГҮҮНИЙ ТӨГСӨГЧ
Л.НИНЖЖАМЦ

МҮОНРТ-ийн дэд захирал Л.Нинжжамц Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа олон хүнийг удирдаж, олон ч чухал үйл явцад гар бие оролцон, чухал шийдвэрүүдийг гаргахад өөрийн мэдлэг чадвараараа хувь нэмэр оруулж ирсэн, салбарынхаа чухал хүмүүсийн нэг. Их, дээд сургуулийн чансаа төгсгөсөн төгсөгчдөөрөө үнэлэгддэг. Анх 2006 онд энэ л жишгийн дагуу “Отгонтэнгэр” их сургуулийг сонгон элсэж байсан тэр өнөөдөр, өөрөө сургуулийнхаа нэрийг өндөрт өргөх, шинэхэн оюутнуудын үлгэр дуурайлал, урам зориг болох төгсөгчдийн нэг нь болжээ.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: “Отгонтэнгэр”-ийн оюутнууд өөрөө өөрийгөө олж амьдралын их сургуульд алхахдаа итгэл, найдварыг авч чаддаг.
#22
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#23
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#24 Боломжийн араас
П.Буман-Аюуш

ЭЗБУС-ийн Олон улсын менежментийн ангийн оюутан. Тэрээр хоёрдугаар курсийнхээ хавар солилцооны хөтөлбөрт хамрагдан Тайваний Мин Чуаны их сургуульд суралцжээ. Энэ хөтөлбөрт тэнцсэн гол шалтгаан нь түүний англи хэлний мэдлэг байв. Гэхдээ сурагч байхдаа англи хэлэндээ тийм ч мундаг байгаагүй гэнэ. 

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Сайн сурах тусам төлбөрөө хөнгөлдөг
#25 Дэлхийн оюутан
Б.Ану-Үжин

2015 онд Олон улсын худалдааны менежментийн ангийг төгссөн. Одоо бол АНУ-ын Линкольн их сургуульд суралцаж буй. Оюутны холбооны гишүүнээс дарга хүртэл дэвшсэн түүнийг хамгийн нэр хүндтэй, үлгэр жишээч дарга гэдгээр нь багш оюутнууд андахгүй.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Багш нарын ур чадвар яриангүй сайн. Дээрээс нь, оюутан бүрийг шударгаар үнэлж чаддаг
#26
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#27 БАГШИЛДАГ ОЮУТАН
Э.МИЧИДМАА

Хятад хэлний ангийн оюутан.  Ахлах ангиасаа бага ангийн  сурагчдад хятад хэлний хичээл  гэрээр зааж эхэлжээ. Хятадад  нэг ч удаа очиж үзээгүй  хэрнээ хятад хэлний түвшин  тогтоох HSK шалгалтад 5  оноо авсан байна. Үүнээс гадна  тэрээр Хятадын элчин сайдын  нэрэмжит тэтгэлэгт оюутан  юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Хэлний ангийн оюутнууд зөвхөн дипломтой биш, бас хэлтэй болж төгсдөг.
#28 ЛИГИЙН АВАРГА
Н.НЯМДОРЖ

ХЗС-ийн Бизнесийн эрх зүйн ангийг 2011 онд төгссөн. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт хүчний довтлогчийн байрлалд тоглож байсан тэрээр оюутан болохоосоо өмнө огт сагс тоглодоггүй байв. Одоо тэрээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр ажилладаг.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Отгонтэнгэр шиг, спорт цогцолбортой сургууль ер нь ховор шүү.
#29 БРАЗИЛД ОЧСОН ОЮУТАН
Э.БААСАНДОРЖ

ЭЗБУС-ийн Санхүүгийн удирдлагын ангийг 2016 онд төгссөн. Гудманд бөмбөг өшиглөж өссөн тэрээр оюутан болоод хөлбөмбөг, хичээл хоёрыг хослуулж чадаагүйгээс их сургуулиа орхихоос өөр аргагүйд хүрчээ. Гэвч тэр дахин нэг удаа даагаа нэхэхээр шийдсэн нь Отгонтэнгэр ИС байв. Их сургуулиудын дундахь Дуулиан тэмцээнд анх удаа түрүүлж, шилдэг тоглогчоор нэрлэгдэхийн хажуугаар хичээлээ ч бас орхигдуулаагүй байна.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Спорт, хичээл хоёрыг зэрэг амжуулах боломжтой.
#30 МӨРӨӨДӨЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Э.ӨНӨРСАЙХАН

2011 онд Санхүүгийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Гэвч өдгөө менежментийн салбарт ажилладаг төдийгүй хувийн компаниа үүсгэн байгуулжээ. Үүний учир холбогдол гэвэл, 2009 онд Отгонтэнгэрийн оюутнууд Менежментийн улсын олимпиадад анх удаа аваргалсан юм. Өнөрсайхан тэдний нэг байлаа.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Ажилласан компани бүр минь “Танай сургуулийн төгсөгчдийг л ажилд авмаар юм байна” гэж хэлдэг шүү.
#31
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#32 БАГШ НАРЫН БАГШ
Д.ДОРЛИГСҮРЭН

Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх профессор. Сүүлийн 40-өөд жил боловсролын салбарт ажилласан туршлагатай. Монголын хөрөнгийн биржийн захирлаар ажиллаж байсан. Багш нарын дурсамж яриагаар бол, Дорлигсүрэн багшаар гадаад хэл заалгасан хүн маш олон. Нэг л мэдэхэд, бараг л хүчээр шахуу, “шавь” нь болчихсон байдгаа өдгөө ч гэсэн багш нар дурсан ярьдаг. Тэгвэл Дорлигсүрэн багш энэ тухайгаа ингэж ярьсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: 25 жилийн туршлагатай сургууль шүү дээ.
#33
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#34 НАЙДВАРТАЙ АР ТАЛ
Р.ЧУЛУУНБААТАР

Сургуулийн ерөнхий менежер, мөн сагсны багийн менежер. 14 жилийн өмнө Отгонтэнгэр их сургуульд жижүүрээр ажилд орж байсан бол өнөөдөр тус сургуулийн ерөнхий менежерээр ажиллахын зэрэгцээ сургуулийн сагсны багийг өнөөдрийн өндөр амжилтанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Тууштай байж, эхлүүлснээ дуусгах нь миний гол зарчим гэж инээмсэглэн өгүүлэх тэрбээр өөрийн ажлын хамгийн сайхныг бидэнтэй хуваалцсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Бидний хамгийн гол давуу тал бол сургалтын чанар
#35
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#36 МАРГААШИЙН ХҮН
Ж. Золбаяр

ОТИС-ийн дэд захирал. Бээжингийн их сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсчээ. Тэрээр 2015 оны зун Харвардын “Leadership Trek” хөтөлбөрт хамрагдан Азийн цөөнгүй орноор явж сургалт, семинар зохион байгуулжээ. 

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Чанартай боловсрол олгодог гэж бардам хэлмээр байна.
#37
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#38
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#39
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#40
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан:
#41 МАНЛАЙЛАГЧ
Л.АНАР-ЭРДЭНЭ

ХЗС-ийн эрхзүйн ангийн оюутан, Оюутны холбооны тэргүүн. Отгонтэнгэр ИС-ийн Оюутны холбооны сонгууль Афины сонгодог ардчиллын зарчмаар жил бүрийн 4-р сард болдгоороо өвөрмөц. Оюутан бүр санал өгөх эрхтэй бөгөөд сонгуульд ялсан оюутан 9-р сард ажлаа хүлээж авах хүртлээ бүтэн жилийнхээ төлөвлөгөөг боловсруулдаг. Харин энэ удаад тэрээр Отгонтэнгэрт яагаад элсэн орох болсноо онцлон ярьсан юм.

ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: Оюутны өөрөө удирдах байгууллага, дугуйлан клуб, уралдаан тэмцээнүүд хүн бүрт нээлттэй.
#42
ОТГОНТЭНГЭРИЙГ Сонгох шалтгаан: