Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл
Бакалавр, магистрын элсэлтийн бүртгэл
Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн
элсэлтийн бүртгэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.
Тэтгэлэг, Хөнгөлөлт
Отгонтэнгэр их сургуульд элссэнээр олон
хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад
нээлттэй байх болно.
指南
elselt.otgontenger.edu.mn
Элсэлтийн бүртгэлийн системд хэрхэн
бүртгүүлэх тухай заавар.
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Отгонтэнгэр их сургууль /ОТИС/-ийн 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.
1.2 ОТИС-ийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсүүлэх оюутны тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэлтийн комисс” гэнэ.
1.3 ОТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэрэгт үндэслэн Удирдах зөвлөл тогтооно.
1.4 Элслэтийн журам, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноог тооцох болон холбогдох бусад мэдээллийг http://otgontenger.edu.mn, http://elselt.otgontenger.edu.mn цахим хуудаст байрлуулна.
Хоёр. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
2.1 Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2021 оны 5-р сарын 01-ээс 2021 оны 7-р сарын 8-ны хооронд ОТИС-ийн элсэлтийн систем http://elselt.otgontenger.edu.mn хаягаар болон 2021 оны 6-р сарын 20-оос 7-р сарын 8-ны хооронд сургуулийн байранд бүртгүүлсэн байна.
2.2 Бакалаврын бямба гариг, орой, эчнээ ангийн хөтөлбөр, магистр, докторын ангийн элсэгчдийг намар, хаврын улирлын хичээл эхлэхээс 3 долоо хоногийн өмнөөс элсэлтийн комисс ба http://elselt.otgontenger.edu.mn/graduate/ цахим хаягаар бүртгэнэ.
2.3 Бакалаврын өдрийн ангид бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
2.4 Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (цахим картаар хураажийг төлөх тул E-PIN код заавал авсан байна. Цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)
2.5 Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна. /хөтөлбөр тус бүр/
2.6 Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
2.7 Элсэгчдийн хүсэлт, хэрэгцээ шаардлагаас хамааран нэмэлт элсэлтийг зохион байгуулж болох ба бүртгэлийг тухай бүр нь ил тод байдлаар зарлан шалгаруулж элсүүлнэ
Гурав. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
3.2 Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн дараах хүснэгтэд заасан Элсэлтэд тооцох ЭЕШ-ын хичээлийн* хоёр хичээлээр БШУЯ-аас тогтоосон үндэсний хэмжээний босго онооны шаардлагыг хангасан хүчинтэй /2019, 2020 оны/ ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2021 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна.
Сургуулийн нэр |
Хөтөлбөрийн нэр |
Элсэлтэд тооцох ЭЕШ-ын хичээл* |
ЭЕШ онооны хөнгөлөлт тооцох Суурь шалгалт |
Хүмүүнлэгийн сургууль |
Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/ |
Монгол хэл Гадаад хэл Нийгмийн тухай мэдлэг Математик |
Гадаад хэл |
Гадаад хэлний орчуулга /хятад хэл/ |
Гадаад хэл |
||
Гадаад хэлний орчуулга /солонгос хэл/ |
Гадаад хэл |
||
Сэтгүүл зүй |
Нийгмийн тухай мэдлэг |
||
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол |
Монгол хэл |
||
Сэтгэл судлал |
Нийгмийн тухай мэдлэг |
||
Олон улсын харилцаа |
Нийгмийн тухай мэдлэг |
||
Нийгмийн ажил |
Нийгмийн тухай мэдлэг |
||
Агаарын тээврийн үйлчилгээ /онгоцны үйлчлэгч/ |
Гадаад хэл |
||
Багш, монгол хэл уран зохиолын боловсрол |
Монгол хэл |
||
Хууль зүйн сургууль |
Эрх зүй |
Нийгмийн тухай мэдлэг Монгол хэл Гадаад хэл Математик |
Нийгмийн тухай мэдлэг |
Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги** |
|||
Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль |
Нягтлан бодох бүртгэл |
Математик Монгол хэл Гадаад хэл Нийгмийн тухай мэдлэг |
Математик |
Бизнесийн удирдлага /олон улсын худалдаа, хүний нөөцийн менежмент/ |
Математик |
||
Санхүү |
Математик |
||
Банк |
Математик |
||
Компьютер, програм хангамж |
Математик Физик Монгол хэл Гадаад хэл Нийгмийн тухай мэдлэг |
Математик эсвэл Физик |
|
Аялал жуулчлалын менежмент |
Математик Газар зүй Монгол хэл Гадаад хэл Нийгмийн тухай мэдлэг |
Математик эсвэл Газарзүй |
Хүснэгт 1
Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги**-д элсэгчийг тусгай шалгаруулалтын дагуу 30-100%-ийн хөнгөлөлтөд хамрагдуулж болно
3.3 Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.
3.4 Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.
3.5 Агаарын тээврийн үйлчилгээ /D104103/ хөтөлбөрт бүртгүүлэгчид нь ЭЕШ-ын онооноос гадна ОТИС-аас тогтоосон хугацаанд ярилцлага, ур чадварын шалгалт өгнө.
3.6 Бакалаврын өдрийн ангийн элсэгч бүр Отгонтэнгэр их сургуульд хэрэгжиж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан Оксфордын академик англи хэлний EAP хөтөлбөрт заавал хамрагдана.
3.7 Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулах
3.7.1 дээд боловсролтой иргэн
3.7.2 дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын сургалтад элсэх суралцагч
3.7.3 гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж , дүйцүүлсэн батламж авсан иргэн
3.7.4 гадаад улсын ижил түвшний их дээд сургуулиас шилжин ирж суралцагч
3.8 Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй хөтөлбөрөөс өөр мэргэжлээр доорх хүснэгтэд заасан боловсролын зэрэг эзэмшсэн байна.
|
Хөтөлбөрийн нэр |
Суралцах хэлбэр |
Элсэгчийн боловсролын зэрэг |
|
Гадаад хэлний орчуулга /англи хэл, хятад хэл, солонгос хэл/ |
|
бакалавр |
|
Бизнесийн удирдлага |
|
|
|
Нягтлан бодох бүртгэл |
орой, бямба |
|
|
Эрх зүй |
|
|
|
|||
|
Сэтгүүл зүй |
|
|
|
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол |
|
|
|
|
||
|
Улс төр судлал |
|
|
|
Хүснэгт 2
3.9 Магистр, докторын ангид элсэгчид нь тухайн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн байна.
|
Хөтөлбөрийн нэр |
Элсэгчийн боловсролын зэрэг |
Элсэлтийн шалгалт |
|
|
||
|
Эрх зүй |
|
Эрх зүйн онол, эрх зүйн философи |
|
Гадаад хэл шинжлэл |
Ерөнхий хэл шинжлэл, хэл шинжлэлийн удиртгал |
|
|
Боловсрол судлал |
Боловсрол судлал |
|
|
Улс төр судлал |
Нийгмийн тухай мэдлэг |
|
|
Сэтгүүл зүй |
Сэтгүүл зүй |
|
|
Нягтлан бодох бүртгэл |
Эдийн засгийн онол |
|
|
|
||
|
Банк |
||
|
Даатгал |
||
|
Хүний нөөцийн менежмент |
||
|
|
||
|
|
||
|
Боловсрол судлал |
|
Боловсрол судлал, англи хэл |
|
Эрх зүй |
Эрх зүйн онол, эрх зүйн философи |
Хүснэгт 3
3.10 Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.
3.11 Англи хэлний нэгдсэн шалгалтад хангалтгүй үнэлгээ үзүүлсэн суралцагч Отгонтэнгэр их сургуульд хэрэгжиж буй Оксфордын академик англи хэлний EAP хөтөлбөрт 2 улирал дараалан суралцана. Энэ тохиолдолд уг хөтөлбөрийн ном сурах бичиг, цахим платформд нэвтрэх эрхийн төлбөр болох 210 ам.долларыг заавал төлнө.
Дөрөв. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ
4.1 Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно. Шалгалтын оноо нь ОТИС-аас баталсан босго оноонд хүрсэн байна.
4.2 Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
4.3 Оюутан элсүүлэх шалгаруулалтыг ЭЕШ-ын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дуусах ба элсэлтийн комисс ил тодоор ОТИС-ийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.
Тав. БҮРТГЭЛ
5.1 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2021 оны 08-р сарын 17-ны өдрөөс 08-р сарын 21-ний хооронд ажлын цагаар сургалтын нэгдсэн албанд ирж эрхээ баталгаажуулна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан материал авах хугацааг жич зарлаж болно.
5.2 Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.
5.3 Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол элсэхээс татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.
5.4 Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.1-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС хариуцлага хүлээхгүй.
5.5 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.
Зургаа. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ
6.1 Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /D011408/, Сэтгүүл зүй /D032101/, Аялал жуулчлалын менежмент /D041304/ хөтөлбөрөөр элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
6.2 Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл-D011409/, Нийгмийн ажил /D092301/, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/, Сэтгэл судлал /D031301/, Олон улсын харилцаа /D031202/ хөтөлбөрт элсэх эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
6.3 Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрт элсэх эмэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
6.4 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн журмыг хангасан 6.4.1, 6.4.2-т заасан хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн нийт элсэгчдэд эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлнө
6.4.1 Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч бүрт эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,5 сая төгрөгийн хөнгөлөлт
6.4.2 Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх анги**-ийн элсэгч бүрт эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 30%-ийн хөнгөлөлт
6.5 ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт /Хүснэгт 1.-ийн ЭЕШ-ын онооны хөнгөлөлт тооцох суурь шалгалтыг харна уу/
6.5.1 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/ хөтөлбөрөөр элсэгчийн хувьд суурь хичээл нь 501 ба түүнээс дээш оноотой бол хүйс харгалзахгүй эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө
6.5.2 Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрт элсэх эрэгтэй элсэгчийн хувьд суурь хичээл нь 501 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө
6.5.3 Агаарын тээврийн үйлчилгээ, Иргэн, бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх ангиас** бусад хөтөлбөрөөр элсэгчийн ЭЕШ-ын суурь хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100%, 601-700 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 75%-ийн хөнгөлөлт
6.5.4 Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт элсэгч нь ЭЕШ-ын суурь хичээлээр 701 ба түүнээс дээш оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 2,5 сая төгрөгийн, 601-700 оноотой бол 2,0 сая төгрөгийн хөнгөлөлт
6.6 75% ба түүнээс дээш хөнгөлөлттэйгээр элсэн суралцагч нь Оксфордын EAP хөтөлбөрийн ном сурах бичиг болон цахим платформд нэвтрэх эрхийн төлбөр /210 ам.доллар/-ийг эхний хичээлийн жилд заавал төлнө.
6.7 2021-2022 оны хичээлийн жилд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч нь төгсөх хүртэлх хугацаандаа сургуулиас гарах, жилийн чөлөө авах бол шалтгаан үл харгалзан хөнгөлөгдсөн сургалтын төлбөрийг төлж тооцоог дуусгана
6.8 Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг давхардуулан олгохгүй.
Долоо. БУСАД
7.1 Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.
7.2 Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.
7.3 Магистр, докторын ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс мэргэжлийн тэнхим нэгжтэй хамтран жич зохион байгуулна.
7.4 Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.5 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ