OТИС-ИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”-Т
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
Нэг. Нийтлэгүндэслэл
1. Тус сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн зорилго нь Онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны ажил, шинэлэг үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, гадаад, дотоодын байгууллага хүмүүст судалгаа, шинжилгээний ажлыг сурталчилахад оршино.
2. ОТИС-ийн нийт багш нар, зөвлөх профессорууд, бусад байгууллагын эрдэмтэн, судлаачдын эрдэм, шинжилгээ, судалгааны бүтээлийг хэвлэнэ
Хоёр. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлага
1. Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага:
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой аргачлалтай байх
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
- Асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх
2.Эрдэм шинжилгээний бүтээл нь дараах бүтэцтэй байна
- Бүтээлийн нэр
- Зохиогчийн нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
- Товч хураангуй
- Түлхүүр үг
- Оршил
- Үндсэн хэсэг
- Дүгнэлт
- Зөвлөмж
- Номзүйн жагсаалт
- Хавсралт
- Зохиогчийн тухай
3. Бичвэрт тавигдах шаардлага:
- Бүтээлнь А4 хэмжээтэй, бичвэрийн үсгийн фонт Times New Roman, 12pt үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
- Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Paragraph-Bullets) зураасан тэмдэг (-)-ийг сонгоно.
- Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
- Зураг, хүснэгт нь бүгд дугаартай, нэртэй байх ба дугаар, нэр хоѐр нь 10pt үсгийн хэмжээтэй хуудсын зүүн талд байрласан байна. Фото зураг нь JPEG өргөтгөлтэй байна. Эрдэм шинжилгээний бүтээлд авсан эшлэлийн эх үүсвэрүүдийг бүтээл дотор болон ном зүйн жагсаалтад бичнэ.
- Бүтээл нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, зөвлөмж, номзүйн жагсаалтыг оролцуулан 8-12 хуудсанд багтсан байна
- Бүтээлийн эшлэлийг ОТИС-ийн эшлэл авах стандартын дагуу буюу APA загварыг удирдлага болгон хийнэ.
4. Хүснэгтэн мэдээллийн формат
- Хүснэгтэн мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
- Хүснэгт бүр нэртэй байх бөгөөд дугаарын ард нэрийг залгуулан бичнэ.
- Хүснэгтийг дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичих бол баганын гарчгуудыг давтана. Хэрэв гарчиг урт бол тэдгээрийг дугаарлаад дугаарыг нь тавина. Дараагийн хуудсанд үргэлжилж буй хүснэгтийн дээд хэсэгт Үргэлжлэл гэж бичээд хүснэгтий дугаарыг тавина.
5. Зурган мэдээллийн формат
- Бүдүүвч (схем), жишиг (диаграмм), хэмжээст (график), фото зураг зэргийг зураг гэсэн агуулгаар оруулан нэгдсэн дугаараар дугаарлана.
- Зурган мэдээллийн доор нь эх сурвалжийг зайлшгүй бичих шаардлагатай. Эх сурвалжийг (Times New Roman, 12pt, Italic) форматаар бичнэ.
- Зурган мэдээллийн нэрийг дугаарын ард залгуулан бичнэ.
- Томьѐог Word-ын Equation ашиглан бичнэ.
6. Номзүйн формат
- Номзүйн жагсаалт нь үндсэн бичвэртэй адил үсгийн фонт, хэмжээтэй байна.
- Номзүйн жагсаалтанд үсгий гтодоор бичихгүй
- Эх сурвалжуудыг дугаарлахгүй
Гурав. Сэтгүүлийн хуваарилалт
1. Сэтгүүлийн дугаар бүрээс ОТИС-ийн А. Б байрны номын санд 5, 5 хувь, ОТИС-ийн Эрдэм шинжилгээний номын санд 5 хувь, ОТИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүрд 1 хувийг албан ѐсоор хүлээлгэн өгч байна.
Дөрөв. Бусад
1. Тус сэтгүүлд тавигдах өгүүллийн чанарыг сайжруулах зорилгоор хөндлөнгийн шүүмж хийлгэнэ.
2. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ.
3. Дээр дурдсан бүх шаардлагыг хангаж зарласан хугацаанд өгсөн хугацааг ирүүлсэн хугацаа гэж тооцно. Хугацаандаа ирүүлээгүй материалыг буцаана.
4. Угсэтгүүлд хэвлэгдсэн материалыг ОТИС-ийн ЭШСТ-ийн эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулан тараахыг хориглоно. Сэтгүүлийн зохиогчийн эрх нь ЭШСТ-д хадгалагдана..
5. Зохиогч бүр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвихдаа бусад зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан зөрчил буюу plagiarism гаргахгүй байх үүрэгтэй. Зохиогчийн эрхийн зөрчил нь бусдын санаа, бичвэр, хэл хэллэг зэргийг зохиогчийн нэрийг дурдалгүйгээр санаатай буюу санамсаргүй байдлаар зөрчих үйлдэл юм.
6. ОТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд нь ЭШСТ-тай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн тусгай дугаарыг эмхтгэн гаргаж болно. Энэ тохиолдолд энэхүү зааврыг удирдлага болгох бөгөөд дугаар тус бүрээс 5 хувийг ЭШСТ-д хүлээлгэн өгнө.
Жишээ:
ӨГҮҮЛЛИЙН НЭР
А.Зохиогч,
ОТИC, Сургууль, Профессорын багийн нэр
Б.Зохиогч
Улс, байгууллага, албан газрын нэр
e-mail: xxxx@yyyy.zz
Хураангуй
Өгүүлэл бүрийн өмнө хураангуй бичигдэнэ. Хураангуйг Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Italic хэлбэрээр бичнэ. Хураангуй нь 15 мөр, 200 үгэнд багтсан байх ёстой.
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
Түлхүүр үг: Түлхүүр үг нь Times New Roman фонд дээр 10 pt үсгийн өндөртэйгээр Regular хэлбэрээр бичигдэнэ. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, ганц тоон дээр бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.
Оршил
Өгүүллийн оршил хэсэгт авч үзэж байгаа асуудлын мөн чанар, урьд өмнөх судалгааны түвшин, гол онцлогуудыг бичнэ.
1. Бүлгийн гарчиг
Өгүүллийг зөвхөн Windows ХР/Windows VISTA-ийн Microsoft Office 2003 программ дээр *doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman Mon фонд дээр 10 pt үсгийн өндрийг сонгон бичнэ.
1.1 Дэд бүлгийн гарчиг
Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
1.2 Дэд бүлгийн гарчиг
Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
2. Бүлгийн гарчиг
Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгтийн гарчиг нь Times New Roman Mon фонддээр Italic хэлбэрээр 10 pt үсгийн өндөртэйгээр мөр голлон бичигдэнэ.
Хүснэгт 1
Хүснэгтийн гарчиг
Хүрээ шугам нь 0,5 pt өргөнтэй дан шулуунаар байна.
Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг Times New Roman Mon фонд дээр 9 pt үсгийн өндөртэйгээр бичнэ.
1. Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.