Өнөөдөр Отгонтэнгэр их сургуулийн захирал, доктор (Ph.D) Н.Энхзаяа, БНСУ-ын Намсөүл их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн дарга Юу Тэй Хун нар хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд хоёр сургууль оюутан солилцооны 2+1+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ОТИС-ийн Сэтгэл судлал, Багш, Сургуулийн өмнөх насны хөтөлбөрийн ангийн оюутнууд, Намсөүлийн их сургуулийн “Хүүхэд хамгаалал”, Бага насны хүүхдийн сэтгэц засал мэргэжлүүдээр суралцах боломж бүрдэж байна. Цаашид хоёр сургууль бусад мэргэжлүүд болон магистрын сургалт, багш солилцох талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлуудыг хэлэлцлээ.