БСШУСЯ-аас зарласан “Оюутны санаачилгын төсөл”-д Отгонтэнгэр Их Сургуулиас шалгарсан төслүүдийн нэг болох "Be Nice” төслийн эхний үйл ажиллагаа ЕБС-ийн сурагчдад зориулсан форум өнгөрсөн Бямба гаригт амжилттай болж өнгөрлөө.

Сургалтанд Нийслэлийн 45 болон 68-р сургуулийн 50 гаруй сурагч хамрагдсан бөгөөд "Цахим орчинд хэрхэн өөрийгөө хамгаалж түүнийг зөв зохистой хэрэглэх" талаар ОТИС-ийн сэтгэл судлалын багш, доктор Б. Энхбаяр, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын бүсийн Хүүхэд хамгааллын зохицуулагч Ю. Одгэрэл, Нийслэлийн ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Зоригтбаатар, Оюунлаг клубыг үүсгэн байгуулагч тэргүүн, Хувь хүн хөгжлийн Франклин клубын үүсгэн байгуулагч Н.Булгантамир нар сонирхолтой итгэл тавьсан юм.

Дараа нь сурагчид цахим орчин дахь гадуурхлын шалтгаан болон үр дагаврын талаар бүлгийн ажил гүйцэтгэж, түүнээс
урьдчилан сэргийлэх ямар ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлж болох талаар зурагласан юм.

Мөн энэхүү арга хэмжээнд дуучин Г.Энэрэл хүүхэд залуусыг цахим орчинд эерэг байхыг уриалж өөрийн ая дуугаа өргөн барьсан юм. Дараагийн үйл ажиллагаа нь оюутнуудад зориулсан сургалтуудаар үргэлжлэх аж.