БСШУСЯнаас зарласан  “Оюутны  санаачилгын төсөл”-д шалгарсан 2 дахь төсөл  “Гэрлэн бүрхүүл” хүүхэд хамгааллын төслийн “Менторменти нарт зориулсан нэгдсэн уулзалт” 12 сарын 23-ны өдөр болж өнгөрсөн юм.

 “Үе тэнгийн дарамт шахалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой” сэдвээр зохиогдсон уулзалтад Нийслэлийн лаборатори 14-р сургуулийн 20 сурагч, Отгонтэнгэр Их Сургуулийн 20 оюутан хамрагдлаа.

Сургалтанд Сэтгэл зүйн ухааны Доктор, Сэтгэл зүйч Г. Наранбаатар, Шинэ үе продакшны жүжигчин СТА  Д. ОюунтуулОТИС-ийн Сэтгэл судлалын багш, Доктор Б. Энхбаяр, Оюунлаг клубыг үүсгэн байгуулагч тэргүүн, Хувь хүний хөгжлийн Франклин клубийг үүсгэн байгуулагч Н. Булгантамир болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх  хэлтсийн ахлах  М.Зоригтбаатар нар сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн Дэлхийн зөн Монгол ОУБ-ын бүсийн хүүхэд хамгааллын зохицуулагч Ю. Одгэрэл оролцоонд тулгуурлан үе тэнгийн дарамт шахалтын талаарх ойлголтыг түгээсэн юм.