Европын холбооны санхүүжилтээр Испани Улсын Лас Палмасын Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын чадамжийг сайжруулах “Erasmus+” төслийн “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) хөтөлбөрт хамрагдаж байгаа ОТИС-ийн багш нар төслийн 3 дах шатны сургалтаа амжилттай дуусгалаа.
Энэ удаагийн цахим сургалт нь “University Knowledge Transfer” сэдвийн хүрээнд явагдаж, дараах дэд сэдвүүдийг гүнзгийрүүлэн судаллаа.