Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон МУИС-ийн Күнзийн институтээс жил бүр зохиодог Их, дээд сургуулийн оюутнуудын 19 дэх удаагийн “汉语桥-Хятад хэлний гүүр” олимпиад 2020 оны 5 дугаар сарын 19-нд цахим хэлбэрээр болж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээний сүүлийн шатанд ОТИС-ийн ХХО-2 ангийн оюутан Б.Одончимэг, Ж.Болортуяа, М.Цогзолмаа, Б.Дашдэмбэрэл нар оролцож, бусад их, дээд сургуулийн Хятад хэлний салбарын оюутнуудтай өөрсдийгөө дайчлан эн тэнцүү өрсөлдсөний үр дүнд 3-р ангийн оюутан Ж.Болортуяа гутгаар байранд шалгарлаа.
Тэмцээний эхний шатанд Ж.Болортуяа “Нэг дэлхий” сэдвээр илтгэл тавьсан бол, хоёр дахь шатанд Хятадын уламжлалт уран бийрийн зураасан зургаар авьяасаа толилуулсан юм.
Мөн ОТИС "Шилдэг зохион байгуулагч сургууль"-аар, оюутнуудаа амжилттай бэлтгэж оролцуулсан мэргэжилтэн багш Жан Жэньжэнь, Жао Юйнин нар “Шилдэг удирдагч багш”-аар шалгарав. Тэмцээндээ амжилттай оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын хичээл сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.