ОТИС–ийн Маркетингийн албаны дарга Ж.Мөнгөнсүхээр ахлуулсан баг БНХАУ-ын Лиаонинг их сургуульд зочилж, сургуулийн бүтэц, үйл ажиллагаа, мэргэжлийн хөтөлбөрүүдтэй танилцлаа. 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа манай хоёр сургууль цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, гарцын талаар Лиаонинг их сургуулийн ОУ-ын боловсролын сургуулийн захирал хатагтай Xing Yuanuan болон албаны бусад төлөөлөлтэй хэлэлцэн, “1+2+1” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 

Түүнчлэн Лиаонинг их сургуулийн ахисан түвшний сургалтын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын сургалтын болон амьдрах орчин нөхцөл, бололцоо, оюуны болон хувь хүний чадамжаараа тэргүүлэн, амжилттай суралцаж буй оюутнуудын талаар өгүүлсэн тусгай сурвалжилга нэвтрүүлгийн зураг авалтыг хийсэн байна. Энэхүү сурвалжилга тун удахгүй та бүхэнд хүрэх аж.

Одоогийн байдлаар ОТИС-ийн 20 гаруй төгсөгч Лиаонинг их сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж байна.