Хөх тэнгэрт дүүлэн нисэх хөлгийн эзэд болохоор суралцаж буй Агаарын Тээврийн Үйлчилгээний ангийн 1-р курсын оюутнууд МИАТ-тай танилцах аялал хийлээ. Агаарын тээврийн үндэс хичээлийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү аялалын хүрээнд оюутнууд нислэгийн зурвас, үйлчилгээ болон хөлөг онгоцтойгоо танилцсан байна. Түүнчлэн засвар техникийн цехүүдийн үйл ажиллагаа зориулалтын талаар мэдэгдэхүүнтэй болсон төдийгүй зарим мэргэжлийн болон практик хичээлүүдийг орчинд нь оруулахаар төлөвлөн ажиллаж байна.