Хууль зүйн үндэсний хүрээлэн жил бүр доктор шинээр хамгаалсан эрдэмтдийн судалгааг олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэх зорилгоор цуврал лекц зохион байгуулдаг.

Энэ удаа ОТИС-ын Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Д. Эрдэнэчимэг уригдаж, Барааны тэмдэг, зохиогчийн эрх хоорондын зөрчил, шийдвэрлэх арга зам” сэдвээр лекц тавилаа.

Судалгааны ажил, лекцтэй холбогдуулж Хууль сахиулах их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр докторын ажлын шаардлагыг хангасан сайн бүтээл болсон ба докторын ажлын шүүмжлэгч байгууллагаар Оюуны өмчийн газар, мөн олон докторууд оролцон өндрөөр үнэлсэн байгаа тухай дурдлаа.

Тус судалгааны бүтээл нь Оюуны өмчийн төрөл болох барааны тэмдэгт, зохиогчийн эрх зөрчилдөхөд шийдвэрлэх арга замыг тодорхойлж өгснөөрөө онцлогтой бөгөөд  хуулийн байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, Оюуны өмчийн байгууллагын албан хаагч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид,  хууль зүйн их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсөн юм.