Отгонтэнгэр их сургуулийн докторантуудын судалгааны ажлыг чанаржуулах, зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Профессорын хэлэлцүүлэг” өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн багш судлаачдын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дараах докторантуудын эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, докторын диссертациуд, судалгааны ажлын явцыг хэлэлцлээ.
• ОТИС-ийн Эрх зүйн Докторант С.Эрдэнэболор “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хууль зүйн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Г.Гантөмөр /Хууль зүйн доктор /Ph.D/, профессор
• ОТИС-ийн Эрх зүйн Докторант Ү.Амарбат “Төрөөс улсын тусгай хэрэгцээг үндэслэн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, шийдэл” сэдэвт хууль зүйн докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.Эрдэм шинжилгээний ажлын удирдагч Ж.Амарсанаа, Академич/ Хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор
• ОТИС-ийн СХССТ-ийн багш, МУБИС-ийн Сэтгэл судлалын докторант Т.Болор “Багшийн өөрийн хөгжил түүнийг үнэлэх боломж” сэдэвт судалгааны ажлын явц Эрдэм шинжилгээний ажлын удирдагч П.Цэрэндондов (Ph.D)
• ОТИС-ийн СХССТ-ийн багш, МУБИС-ийн Боловсрол судлалын докторант Ч.Анударь Бие хүний зан байдлыг судалсан нь (16-18 настай Монгол сурагчдын жишээн дээр) сэдэвт судалгааны ажлын явц. Удирдагч: Д.Дэлгэрмаа доктор (Ph.D), дэд проф.