Зураг татах линк: https://drive.google.com/drive/folders/1r6XypZX5pcOTKODUYUR-jLKsXuejB-Fw?usp=share_link
Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн Сургуулиас уламжлал болгон эрх зүйн хөтөлбөрөөр суралцагч нарын дунд “Судлаач-Оюутан” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Судлаач-Оюутан 2023” эрдэм шинжилгээний бага хуралд зургаан их дээд сургуулийн оюутнуудаас 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл ирсэн бөгөөд түүнээс 2-р шатанд шилдэг 9 илтгэл шалгарч илтгэлээ хэлэлцүүллээ.
“Өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо өссөн, илтгэлүүдийн агуулга сайжирсан ба судлаач оюутнууд шинэчлэн найруулагдсан хуулийн хэрэгжилт дээр дүн шинжилгээ хийсэн нь онцлог байлаа” гэж шүүгчид илэрхийллээ.
1-р байранд: Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 2-р дамжааны оюутан Л.Жавхлант, Т.Саруултөгс нар “Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр;
2-р байранд: Дотоод Хэргийн Их Сургуулийн Эрх зүй Нийгмийн ухааны сургуулийн 233-р дамжааны оюутан М. Анхбаяр “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай” сэдвээр;
3-р байранд: Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3-р дамжааны оюутан Ч.Баасанжав “Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, зүйчлэлийн зарим асуудал” сэдвээр шагналт байр эзэлсэн бол
Тусгай байранд: