Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн ээлжит сургалт, хэлэлцүүлэг ХБНГУ-д 3-р сарын 27-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтанд Монгол улсаас MONGWBL төслийн нийт 50 оролцогч харин Франц, Грек, Румын улсаас 6 оролцогч ирж оролцсон бөгөөд төслийн хөндлөнгийн мэргэжилтэн Проф.Arayik Novayan мөн төслийн явцад хяналт тавьж, үнэлж, дүгнэхээр оролцсон юм.
Хэлэлцүүлэг сургалтад төслийг ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр Их Сургуулийн баг амжилттай оролцож төслийн хэрэгжилт, явцын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Сургалтыг нээж Берлиний Эдийн засаг-Хуулийн сургуулийн захирал Prof. Dr. Andreas Zaby, Берлин дэх Монгол Улсын консул Д.Мөнхтөр болон Төслийн ерөнхий зохицуулагч ОТИС-ын дэд захирал Ж.Золбаяр үг хэллээ. Сургалтын эхний өдөр Герман, Франц, Грек, Румын улсын хамтрагчид өөрсдийн АБСС-ын хөтөлбөрийг сайжруулсан туршлагаа хуваалцсан бол сүүлийн өдрүүдэд өдөр үндэсний хамтрагчид АБСС-ын хөтөлбөрийн туршин хэрэгжүүлэх явцыг, БШУЯам болон зохицуулагч сургуулийн төлөөлөгчид боловсруулж буй үндэсний бодлогын бичиг баримт, зураглалыг тус тус танилцуулж Европын холбооны хамтрагч сургуулиудын профессор, мэргэжилтнүүдээс сайжруулалтын санал зөвлөмж авсан юм.
Сургалтын төгсгөлд төслийн удирдах зөвлөл хуралдаж төслийн сүүлийн жилийн төлөвлөгөө, төсөв болон нэмэлт ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлаж, нийт оролцогчдод амжилттай оролцсоны батламжыг гардуулав.