Зураг татах линк: https://shorturl.at/cegKQ
Отгонтэнгэр их сургуулийн ЭЗБУС-аас ЕБС-ийн “Мэдээллийн технологи” хичээлийн хүрээнд судалсан агуулгын хүрээнд сурагчдын бүтээлч чадварыг хөгжүүлэх, багаар ажиллуулах, ЕБС - Их дээд сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нийт Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны сурагчдын дунд Статик вэб зохиох бүтээлийн уралдаан зохион байгуулсан билээ.
Энэ уралдаанд хөдөө орон нутгаас Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгууд болон нийслэлийн ЕБС-уудын ахлах ангийн сургуулийн сурагчдын 30 гаруй баг оролцлоо.
Уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд 2-р шатанд Мандах лицей ахлах сургууль, Монгол тэмүүлэл сургууль, Хөвсгөл аймаг–Эрдмийн далай цогцолбор сургууль, 14-р сургууль 10 баг шалгарснаас
1-р байранд 14-р сургуулийн 12ё,
2-р байранд 14-р сургуулийн 12б,
3-р байранд Мандах лицей ахлах сургуулийн 12б ангийн баг тус тус шалгарлаа.