Зураг татах линк:: https://drive.google.com/drive/folders/1RCNBzLJv_xoLRomf5pTIjWBcRj-DmKCj?usp=share_link
Манай сургуулийн салбар сургуулиуд жил бүр эрдэм шинжилгээний бага хурлуудыг олон улсын ба үндэсний түвшинд хийдэг уламжлалтай. Энэ удаа төрийн болон иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэд, судлаачид оролцсон "МУ дахь Хүний эрхийн тулгамдсан зарим асуудал, шийдвэрлэх арга зам" эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж өнгөрлөө.
Энэхүү хуралд хэлэлцүүлэгдэх илтгэлүүдээс гадна судлаач, мэргэжилтнүүдээс цөөнгүй илтгэл ирүүлсэн ба 2 жил зохион байгуулсан Хүний эрхийн талаарх эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлээ цахим болон хэвлэмэл хэлбэрээр нийтийн хүртээл болгохоор төлөвлөн ажиллаж байна.