2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм.
Уралдаанд тус ангийн 7 оюутан өрсөлдөж, үндэсний хувцас, гоёлын даашинзтай тайзны алхаа, гадаад хэлээр өөрийгөө танилцуулах гэхчлэн чадваруудаар өрсөлдсөнөөс агаарын тээврийн үйлчилгээний 1В ангийн оюутан Т.Нацагдулам, Б.Хишигжаргал нар шалгарлаа.