Отгонтэнгэр их сургууль болон түшиц Одтой жаалууд цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. 1991 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны их сургууль 28 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 болон ахисан түвшний гурав дахь магадлан итгэмжлэлдээ тэнцэж амжилт дүүрэн эхлүүлж байгаа тус сургуульд энэ жил 600 гаруй оюутан 16 хөтөлбөрт элсэн орсон. Тэр дундаа ОТИС энэ хичээлийн жилээс Нийгмийн ажилтан, Аялал жуулчлалын менежмент, Экологи, байгаль хамгааллын шинэ хөтөлбөр нээж анхныхаа оюутнаа элсүүлсэн юм. Боловсролын чанарыг зорилгоо болгож багшийн болон оюутны хөгжлийг дэмжин ажиллах нь энэ хичээлийн жилийн онцлог байх болно хэмээн ректор доктор Н.Энхзаяа хэлсэн юм. ОТИС сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дэргэдээ Одтой жаалууд хэмээх түшиц цэцэрлэгтэй. Таван жил үйл ажиллагаагаа явуулж буй нийслэлийн тэргүүний тус цэцэрлэг 80 гаруй хүүхэдтэй хичээлийн шинэ жилийн нээлтээ энэ өдөр мөн хийсэн юм. Багш ажилтан ажилчид болон БЗД-ийн хүүхдүүдийг хөгжин төлөвших, авьяас билгээ нээх бүхий л боломжийг олгодог Одтой жаалууд цэцэрлэгээс ирээдүйн оюунлаг иргэд төрөн гарсаар байх болно.