ОТИС-ийн эрдмийн зөвлөл энэ хичээлийн жилийн анхны хуралдаанаа хийлээ. Энэхүү хурлаар докторантуудын судалгааны ажлын явцтай танилцах, энэ хичээлийн жилд хэвлүүлэх багш нарын бүтээлүүдийг батлах болон дэд профессорын цол олгох шийдвэр гаргах гэсэн гурван үндсэн асуудлыг хэлэлцсэн юм.

ЭЗБУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат, Бүртгэл менежментийн тэнхимийн эрхлэгч П.Эрдэнэбат, Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Энхбаяр, Гадаад хэл агаарын тээврийн үйлчилгээний тэнхимийн эрхлэгч Н.Хосбаяр, Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын багш Б.Мөнхсүлд, Х.Алтанхундага, Хувийн эрх зүйн тэнхимийн багш Д.Эрдэнэчимэг, Сэтгүүл зүй ОУ-ын харилцааны тэнхимийн багш Ч.Ичинхорлоо багш нар судалгааны ажлаа танилцуулж зөвлөгөө авлаа.

Хуралдаанаар энэ хичээлийн жилд нийтийн хүртээл болох гэж буй бүтээлүүдийг  ОТИС-ийн сургалт судалгааны ажлын стандартын дагуу хэлэлцэж баталсан байна.  

Мөн удахгүй болох Монголын багш нарын баярыг тохиолдуулан Отгонтэнгэр Их сургуулийн багш доктор М.Сувд, Г.Жаргалсайхан   нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дүгнэн дэд профессорын цол   олгох болзолыг бүрэн хангасан гэж үзэн шийдвэрлэжээ.